“Монгол-Хятадын экспо-2019” эхэллээ

2019-09-06 13:22

“Монгол-Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хот,  Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь  “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ыг  байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буйг зохион байгуулагчид тодотгон хэлж байв.

Энэ удаагийн экспод  Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож, мөн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.

Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа сурталчилж буй. Тус экспо нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ жилийнх нь гурав дахь удаагийн гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Анхны арга хэмжээнд Монгол Улсаас 251 аж ахуйн нэгж нийт 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийнхд 400 аж ахуйн нэгж оролцон нийт 6.2 сая юанийн борлуулалт хийжээ. Харин гуравдахь удаагийн экспод 450 аж ахуйн нэгж,  1200 орчим зочид төлөөлөгч оролцож буй нь өмнөх жилээс давсан борлуулалт хийх боломжтой хэмээн зохион байгуулагчид хэллээ. Экспод Монголын  төр засгийн удирдах албан тушаалтнуудаас гадна аймгийн Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс аж ахуйн нэгж, иргэдээ дэмжин оролцож байгаа нь экспог илүү өргөн хүрээнд болох нөхцлийг бүрдүүлжээ.

Монголын талын зочид төлөөлөгчид Улаанцав хотноо есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын дүр төрхийн үзэсгэлэн” болон бусад 5 орны дүр төрхийн үзэсгэлэнтэй танилцлаа. Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилжээ.Үүний дараа “Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум Улаанцав хотын хурлын төв ордонд эхэлж, ӨМӨЗО-ны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жихөн нээлтийн үг хэлэх юм. Мөн БНХАУ-ын Худалдааны Яамны туслах сайд Рэнь Хунбин, Монгол Улсын ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  зэрэг төр засгийн өндөр албан тушаалтнууд төлөөлөгчдөд хандан товч үг хэлнэ. Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд форумын энэ хэсэгт Японы Ёс зүйн хүрээлэнгийн тэргүүн Маруяма Тошияки“Геополитик-ёс зүй” сэдвээр сонирхолтой илтгэл тавих аж.

“Монгол-Хятадын эскпо-2019” арга хэмжээ нь  Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт”, Төслүүдийн хамтын ажиллагааны уулзалт, Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал, Монгол-Хятадын стандартчиллын форум, Монгол-Хятадын худалдаа-эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум, Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форум зэрэг олон салбар хуралдаанд хуваагдан зохион байгуулагдана.

Тухайлбал,   Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт” чуулга уулзалтаар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны томоохон төсөл танилцуулж, төсөлд гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг арга хэмжээнд Монголын талаас Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Минжу нар оролцон хоёр орны эдийн засаг, нийгмийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөгжлийн гол чиглэл, төрийн бодлого ба авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөх юм. Мөн ӨМӨЗО-ны Байгаль орчны танхимын дэд дарга Ду Жюньфөн хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны гол төслүүд, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын дэд дарга Юнь Айхоу хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны гол төслүүдээ тус тус танилцуулах юм.

“Монгол-Хятадын экспо” нь мөн Хөх хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд  Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаагаар үргэлжилж байна.  Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг Хятадын талаас Худалдааг дэмжих хороо, Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо ТББ нар хамтран зохион байгуулж байна.  

 

                                                                                                                     Г.Идэрхангай  

                                                                                                             ӨМӨЗО-ны Улаанцав хот

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-02-21 17:01
    Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
  • 2020-02-21 13:59
    “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
  • 2020-02-21 13:46
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
  • 2020-02-21 13:21
    2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
  • 2020-02-21 12:25
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.