Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Аспайр Майнинг” компанийн бүтээн байгуулалтад нутгийн иргэд оролцох “Умардын уурхайчин” хөтөлбөр эхэллээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хэрэгжүүлж буй “Овоотын баяжуулах үйлдвэр”, Могойн гол-Овоот-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай 560 км автозам барьж байгуулахаар төслүүдэд нутгийн залуусыг түлхүү оролцуулах зорилгоор “Умардын уурхайчин” сургалтын хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн хүнд даацын автомашины операторын сургалтад хамрагдахаар шалгарсан Цэцэрлэг сумын 10 залуу батламжаа гардан авч, Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх сургалтын төвд хичээллэхээр болж байна.

“Умардын уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд “Аспайр Майнинг Лимитэд” компани зардлыг бүрэн хариуцаж уул уурхайн үйлдвэрлэлд оролцох автомашины операторууд, засварын механикуудыг цаашид үе шаттайгаар сургаж, бэлтгэх юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н ажилтнуудыг АНУ дахь OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөрт хамрууллаа. Тус Академийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах онцгой эрхийг “Ошми групп” ХХК эзэмшдэг бөгөөд сургалтын чанарын баталгаажуулалтыг OSHAcademy хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог юм. “Аспайр Майнинг Лимитэд” компанийн “Овоотын баяжуулах үйлдвэр” төслийн ХАБЭА Г.Далхаа, Ч.Амарзаяа нар төсөл хэрэгжих Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэд юм. OSHAcademy-ийн сургалтад амжилттай хамрагдсан тэд АНУ-аас ирүүлсэн сертификат  хүлээн авлаа. 

“Овоотын баяжуулах үйлдвэр” төслийн эхний үе шатанд 500 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 1500 хүртэл байнгын ажилтантай байхаар төлөвлөж буй бөгөөд орон нутгийн залууст мэргэжил олгож, ажлын байраар түлхүү хангах бодлого баримталж байна. 

Түүнчлэн, “Аспайр Майнинг Лимитэд” компани “Овоотын баяжуулах үйлдвэр” байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллахаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Эко клуб, Эв нэгдэл хариуцлага төрийн бус байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар сумын иргэний нийгмийн байгууллагууд “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хариуцлагатай уул уурхай, бүтээн байгуулалтын оролцогч тал болж, орон нутагт ажлын байр бий болгох, орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх, байгаль орчны иргэдийн хяналт,  олон нийтийн оролцоог хангахад хамтран ажиллах юм.

Монгол Улсын “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн “Аспайр Майнинг Лимитэд” компани байгаль орчинд ээлтэй ажиллах зорилгоор Овоотоос Эрдэнэт хот хүртэл 560 км хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлж байна. 

Б.Гэрэлням

Сэтгэгдэл (6)

  • Зочин (54.36.118.247)
    ХӨВСГӨЛ НУТГИЙГ МИНЬ БУЗАРЛАВАЛ АЛНАШҮҮ
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.111.20)
    Зөв шүү. Нүүрстэй бж ашиглахгүй модоо түлээд байвал хангайгүй нуургүй болно биз дээ. Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ Могойн голын уурхайгаас илүү оруулчихвал болоод явчина. Угаасаа 2012 оны лицензийг Аймгийн ИТХ-ын 2018 оны тогтоолоор хүчингүй болгоно гэж бхгүй л дээ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • uu huirhii uhhaar boloo yu (66.181.161.83)
    ZOCHIN
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • uu huirhii uhhaar boloo yu (66.181.161.83)
    ZOCHIN
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (66.181.161.83)
    ZOCHIN
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Бат (203.91.115.43)
    Хариуцсан ажилаа үнэн чанартай хийгээд хариуцлагатай уул уурхайн салбарын шилдэг болоод явхад гэмгүй олон хүн ажиллах болно амь амьдралд нь нэмэр болно доо уул нь
    2019 оны 07 сарын 01 | Хариулах