Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Эрдэнэт үйлдвэр” боловсролын салбарт хөрөнгө оруулж байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ.

Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв. Аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургууль 2018-2019 оны хичээлийн жилд “Lego”клубыг хичээллүүлж, хүүхдүүдийг багаас нь техник сэтгэлгээг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа юм. “Lego” клубт тус сургуулийн 6, 7 дугаар ангийн 30 гаруй сурагч хичээллэдэг. гуравдугаар сургуулийн дизайн, технологийн багш Г.Бямбасүрэн “Тоглоомтой болсноор нь клубт хичээллэдэг сурагчдад томоохон хөрөнгө оруулалт боллоо. Ирээдүйн шилдэг инженерүүд энэ сургуулиас төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьж байна.

Мөн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулж өгчээ. ЮНИМАТ танхим нь хүүхэд, залууст шинжлэх ухаан, технологи, электроникийн суурь мэдлэг олгох, түүнийгээ бодитоор турших, суралцах ач холбогдолтой.

Орхон аймгийн боловсролын салбарт 500 сая хөрөнгө оруулалт хийснээр 20 мянган орчим хүүхэд үүний үр шимийг хүртэнэ гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн удирдлагууд үзэж байна.