Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

2019-05-17 11:33

Монгол Улсын “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд Метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар өнөөдөр гарын үсэг зурав.

Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан. Манай компани энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь метан хийн чиглэлийн хайгуул судалгааны ажил юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт босгох, нөөцөө тогтоох, ТЭЗҮ-ээ олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хийх боломж бүрдэж байна. Хөрөнгө оруулагч Австралийн компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан нөөцийг нарийвчлалтай тогтоох, бусад гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллах юм. Гэхдээ энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийгдэх бөгөөд хамгийн чухал нь нь  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл болно. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу үе шаттай ажлууд хийж байна” хэмээн онцолсон юм.

“Эрдэнэс Метан” компанийн Гүйцэтгэх захирал Д.Амар “Манай компани 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш нүүрсний сав газрууд дахь метан хийн судалгааны ажлыг нэгдсэн мэдээллийн бааз суурьтай болох ажлаас эхлүүлсэн. Улмаар орд тус бүрээр метан хийн нөөцийг олж тогтоох, түүний үндсэн дээр техник, технологийн шийдэл бүхий Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.

“Жейд Метан” компанийн Гүйцэтгэх захирал Жосеп Бүркэ “Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал юм. Байгалийн хийн нөөц Улаанбаатар хотоос 600 гаруй км буюу харьцангуй ойр орших учраас үүнийг өрсөлдөх гол давуу тал гэж харж байна. Хятад улс байгалийн хийг бусад улсаас авахдаа далайн хамгийн хойд боомтоороо дамжуулан авдаг. Үүний оронд Монголоос байгалийн хий, метан хийг экспортлох юм бол Хятад хамгийн бага зардлаар үндсэн хэрэглэгчдэд хүргэх боломж байна” гэдгийг тодотголоо.

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс 2018 онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн “Жейд Метан” компани шалгарсан байна.

Г.Идэр

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • Уржигдар 13 цаг 24 минутад
    “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
  • 2019-08-21 12:39
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • 2019-08-19 17:56
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.