Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд-эко цемент” үйлдвэр байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан.  Үндэсний “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт Ховд аймагт цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулахаар заасан нь ажил хэрэг болж, “Ховд-эко цемент” үйлдвэрийн шав тавих ёслол болов.