Уул уурхайн салбарын өсөлт 2024 оноос хойш огцом буурна

2019-02-02 12:27

“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” (NRGI) болон “Гэрэгэ партнерс” байгууллага хамтран “Монгол улсын төсвийн тогтвортой байдал-2018” (хоёрдугаар) тайланг танилцууллаа /01.31/.

Энэ оны тайлан өмнөхийг бодвол илүү өргөн хүрээг хамарсныг тайланг боловсруулагч судлаач нар онцолсон юм.

Уламжлал ёсоор тайланд Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.

Эдийн засгийн 2030 он хүртэлх төлөвийн тухайд ирэх таван жилд эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байхаар тайлангаас харагдана.

 

Өсөлтийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар 2024 он хүртэл багагүй өсөлттэй байх ч үүнээс хойш бууралт руу орж болзошгүй байна. Иймд тодорхой бодлоготойгоор хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай байгаа ажээ.

 

Мөн энэхүү тайланд төсвийн орлого, зарлага, алдагдлын 2030 он хүртэлх төлөвийг гурван хувилбараар дэвшүүлжээ. Тухайн он гэхэд төсвийн орлого, зарлага одоогийн түвшнээс ойролцоогоор 2.5 дахин өсөхөөр байна. Харин төсвийн алдагдлыг урт хугацаандаа -1%-4%-д барих боломжтой ч  түүхий эдийн үнийн уналт, популист бодлогоос хамааран -6%-8%-руу өсөх магадлалтай байгаа ажээ.

Тайланд мөн төсвийн 2017 он хүртэлх сүүлийн зургаан жилийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулсан байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь батлагдсан үеийнхээс үргэлж бага байсаар иржээ. Харин 2017 онд  батлагдсан орлогын төлөвлөгөө биелсэн нь манай улс орлогоо хэт өөдрөгөөр тооцож баталдгийг харуулна. Орлого биелэхгүй учраас төсвийн зарлага батлагдсан үеийнхээс /2016 болон 2017 оныг эс тооцвол/ ямагт доогуур байж ирсэн нь ч гайхах зүйлгүй юм.  

Төсвийн тэнцэл ч батлагдсан байдлаасаа нэмэгдсэн хувьтай байна.

Төсвийн тэнцэл

2012

2013

2014

2015

2016

2017

Батлагдсан (ДНБ-д

эзлэх %)

-3.0%

-2.0%

-2.0%

-1.8%

-3.4%

-9.1%

Бодит

(ДНБ-д эзлэх %)

-8.2%

-1.3%

-4.0%

-5.0%

-15.3%

-6.4%

 

Төсвийн тогтвортой байдлын хувьд урт хугацаанд орлого, зарлага тэнцвэртэй түвшинд хадгалагдахаас ихээхэн зүйл хамаардаг. Харин манай улсын хувьд уг үзүүлэлт асар их хэлбэлзэлтэй байдаг ажээ. Ялангуяа төсвийн зардлын тухайд асар их хэлбэлзэлтэй байгааг судлаач, эдийн засагч Б.Нямбаатар тайлбарлаж байв.

Монгол Улсын төсвийн тогтвортой байдалд заналхийлж буй томоохон хүчин зүйлийн нэг яах аргагүй Засгийн газрын өр юм. Хэдийгээр Засгийн газрын өр ДНБ-д харьцуулах үзүүлэлтээр буурч байгаа ч санаа амрах болоогүйг “Гэрэгэ Партнерс”-ийн захирал Г.Рагчаасүрэн ярилаа.

 

2015

2016

2017

2018 Эхний хагас

Засгийн газрын өр /ДНБ-д эзлэх %/

52.3%

78.8%

74.4%

63.4%

Өнгөрсөн онд Засгийн газар багагүй хэмжээний өр төлбөр барагдуулж 2020 оныг дуустал өр төлбөрийн дарамтгүй болоод байгаа юм. Өр их байх тусам зээлийн үйлчилгээний төлбөр нь төсвийн зарлага талд асар том дарамт үзүүлдэг. Гэхдээ 2021 оноос эхлээд томоохон өр төлбөрүүд хүлээгдэж байна.

Хүлээгдэж буй гадаад өр төлбөрүүд

 

2021

2022

2023

2024

Засгийн газрын гадаад бондын төлбөр

Мазаалай 500 сая ам.доллар + Кредит Свисс 250 сая ам.доллар

Чингис 1 тэрбум ам.доллар

Гэрэгэ 800 сая ам.доллар

Хуралдай 600 сая ам.доллар

 

Гадаад болон дотоодын зээлийн хүүгийн төлбөр өнгөрсөн онуудад нэмэгдсээр 2018 оны эхний хагасын байдлаар төсвийн нийт орлогын 13.2%-тай тэнцэж эхэлсэн. Энэ нь төсвийн нийт цалингийн зардалтай дүйцэж байгаа ажээ.

Томоохон өр төлбөрийг баялгийн сангийн хуримтлалаар төлөх зүйтэй гэсэн саналыг “Гэрэгэ Партнерс”-ийн зүгээс дэвшүүлж байна. Ийм дүгнэлтэд хүрсэн учир нь өрийн төлбөрийн дарамт баялгийн сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү их байгаа юм.

Судлаачдын дүгнэлтээр, Төсвийн тогтвортой байдлын тухайд ахиц дэвшил харагдаж буй ч эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Үүнээс сэргийлэхийн тулд Засгийн газрын өрийг бууруулах, төсвийн зардлыг тогтворжуулах бүтцийн өөрчлөлтүүд хийх, төсвийн сахилга батыг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.





Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 59 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 6 цаг 9 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 11 цаг 18 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.