“Уул уурхайн салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурал боллоо

2018-12-25 17:43
Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойд зориулан УУХҮЯ, АМГТГ болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ) хамтран “Уул уурхай салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурлыг өнөөдөр ШУТИС-ийн Номын санд зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын гавьяат уурхайчин, Монголын уул уурхайн мэргэжлийн холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хурлын салхийг хагалж “Эрдэс баялгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүй” сэдвээр илтгэхдээ эрдэс бодис буюу байгалийн баялгийн эрх зүйн асуудал тойрсон асуудлуудыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан байгалийн баялагтай холбоотой эрх зүйн асуудлууд, тэр дундаа  хуулийн доторх зөрчилтэй зүйлүүдийг онцлон  дурдлаа.

Дэлхийн улс орнуудын  Үндсэн хуульд зааснаар бол  уул уурхайн ордуудыг  төр нь өмчилдөг бөгөөд үүнд барилгын зориулалттай  газрын гадаргуу  дахь шавар, элс чулуулаг, материалуудаас бусад бүх орд, металл агуулсан элс, давс, нүүрс, нүүрс ус төрөгчийн ордууд ч хамаардаг байна.  Байгалийн баялгийн хайгуул, ашиглалтыг шүүхийн шийдвэрээр аливаа этгээд, компанид уул уурхайн концессын журмаар ашиглуулдаг гэдгийг Д.Цогбаатар  доктор онцолсон юм.

Монгол Улсад уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл нь тулгамдсан асуудал болж байгаа аж.  Зөвхөн хуулиудаар уул уурхайн салбарын эрэх, хайх, ашиглах, олборлох, үйлдвэрлэх, аюулгүй байдлыг хангах бүхий л  үйл ажиллагааг  иж бүрнээр зохицуулах боломжгүй. Харин ч хуулиар хэтэрхий нарийвчлан зааж баталбал цаашдаа салбарын хөгжилд чөдөр тушаал болно гэсэн байр сууриа  Монголын уул уурхайн “Дээвэр” холбооны тэргүүн илтгэлдээ дурдсан. 

Иймд үйл ажиллагааны хэм хэмжээ, дэс дараалал, явц, хяналт, бүртгэл, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, мэргэжлийн шаардлага зэрэг асуудлыг тусгасан эрх зүйн тогтолцоо буюу уул уурхайн салбарын дүрэм журмын иж бүрэн систем бий болох шаардлагатай болжээ.  

Хурлын дараагийн илтгэлийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал  уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн  орчинд гарч буй өөрчлөлт гэсэн сэдвээр тавилаа.  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 300 дугаар тогтоолоор Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаансуваргын  зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Эрдэнэтийн зэс, молибдений ордын хил хязгаарыг нарийвчлан тогтоосноо ярилаа. Мөн шинээр улаан хас чулуу, цахиур, гантиг зэрэг ашигт малтмалын баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж буйг илэрхийлсэн нь онцлох мэдээ байв.

Түүнчлэн  уурхайн ашигт малтмалын нөөцийн үнэлгээний асуудлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер С.Цэдэндорж илтгэсэн. Орд уурхайн ашиглалтын үе шатуудад ашигт малтмалын үйлдвэрлэлийн нөөцийн үнэлгээ зайлшгүй чухал бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн суурь өгөгдөхүүний нэг болох аж.  Томоохон уурхайн нөөцийн үнэлгээ нь зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын хүрээний асуудал биш харин салбар, улс орны эдийн засгийн хүрээнд хамаатай асуудал болжээ.

Баяжуулах үйлдвэрийн технологийг сайжруулах орчин үеийн техник, технологийг нутагшуулах тал дээр төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлж байна. Гэвч зарим төсөл судалгааны хувьд өөр улс оронд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийг шууд шилжүүлэн суурилуулах хэлбэр гарч байгаа аж. Энэ нь аливаа ордын нөхцөлд тохирсон технологийг боловсруулж, тоног төхөөрөмжид нийцүүлэн технологио явуулах нөхцөл байдлыг үүсгэж байгааг Монголын Ашигт малтмалын баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Чинзориг онцлон тэмдэглэлээ.

Г.Идэр                

  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 8 цаг 44 минутын өмнө
    Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
  • 10 цаг 15 минутын өмнө
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо. Уг батлагдсан тогтоолд найман чиглэлийг тусгасан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал татаж байна. Учир нь Засгийн газар төсөл дэх 34%-ийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5% дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10%-ийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулаад байгаа юм.
  • 14 цаг 17 минутын өмнө
    Ховд аймгийн www.khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.САРУУЛ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ” нийтлэлээр  амжилттай оролцон ГУРАВДУГААР  БАЙР хүртлээ.  
  • Уржигдар 10 цаг 43 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 2019-11-19 14:28
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.