Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ

2018-12-20 12:53

Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн  Бизнес  хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа. 



Supply Chain” компани хэдийнээс  үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай компани нь 2010 онд гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Бид уул уурхайн компаниудад хэрэглэгддэг бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг.

Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. 

Бидэнтэй анх хамтран ажиллаж эхэлсэн хамгийн том компани бол Оюутолгой бол түүнчлэн Монголын уул уурхайн томоохон компаниуд болох МоЭнКо, Баян-Айраг, “Саусгоби Сэндс”-тэй харилцаатай байж ирсэнээ онцлон дурдая. Оюутолгойн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь дэлхийн тэргүүлэх брендүүд байдаг. Тэд бүгд манай компанийн харилцагчид юм. 

Компанийн хэрэглэгчиддээ үзүүлдэг бараа, бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?
Бүхий л салбар, тэр дундаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг  нэн тэргүүнд тавьж ажилладаг учраас  компаниудын хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маш  сайн чанартай байх ёстой. Энэ утгаараа “Оюутолгой” болон бусад компани нь хамгийн чанартай, стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг юм.

“Supplу Chain” гэдэг нь тасралтгүй ханган нийлүүлэлт гэсэн утгатай. Ханган нийлүүлэлт бол маш өндөр хариуцлага, бүтээгдэхүүний дараах үйлчилгээ зэрэг өргөн агуулгыг шингээж байдаг үйл ажиллагаа.     

Компани болгон бизнесийн “Алтан зарчим”-аа мөрдөж ажилладаг. Танай компанийн баримтладаг зарчим, эрхэм зорилго юу вэ?
Бид олон улсын стандарт болон хуулийн хүрээнд менежментийн тогтолцоог тасралтгүй  сайжруулан, бараа үйлчилгээг эрүүл аюулгүй нөхцлөөр ханган нийлүүлж, харилцагчдад төсөөллөөс нь давсан сэтгэл ханамжийг өгнө гэсэн эрхэм зорилготой.  

Танай компанийг MNS ISO  9001:2015 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалт авахаар ажиллаж байгаа гэж сонссон. Баталгаажуулалтыг авснаар үйл ажиллагааны ямар эерэг үр дүн гарах вэ?
Харилцагчдынхаа  хүсэлтийг хангаж байх үүднээс  тасралтгүй, найдвартай ханган нийлүү­лэлтийг бий болгохын зэрэгцээ  ямагт өргөжүүлж, сайжруулж ирсэн. Энэ үүднээсээ ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж  байна. Европын хөгжлийн банкны жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөл­бөр төсөлд манай  компани саяхан шалгарсан юм.

Энэ хүрээнд чанарын менежментийн MNS ISO 9001:2015 болон  ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо-шаардлагын  MNS OHSAS 18001:2012  стандартыг нэвтрүүлсэн бөгөөд одоогоор баталгаажуулалтын шатандаа явж байна.  Сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны чанар гэдгийг нэлээд ярих болсон. Тухайн бараа, бүтээгдэхүүнийг яг стандартыг дагуу зөв хүргэж чадаж байна уу гэдэг маш чухал асуудал. 

Аюулгүй ажиллагааны стандартуудыг нэвт­рүүлснээр өмнө нь анзаарагдаж байгаагүй зүйлүүд тодорхой болж байгаа.  Наад зах нь ажилчид маань явган хүний гарцаараа гардаг, өвөл нь утаанаас хамгаалах амны хаалт хэрэглэдэг болсон байх жишээтэй.  Оффисын өрөөний чийгшүүлэлт, агааржуулалтдаа анхаарал тавьж, галаас хамгаалах хэрэгсэлтэй ажиллаж сурч байна. Өглөө ажил эхлэх бүрт аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг ажилчиддаа өгч байгаа. 


Дэлхий нийтэд техник, технологийн хөгжил дэвшил байнга явагдаж байна. Уул уурхай, барилга,  замын салбарт танай  компанийн нийлүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэвэл юу байх вэ?
Манай компани дэлхийн номер нэг гагнуурын компани болох “Кеmppi”-ийн албан ёсны дистибью­тероор ажиллах болсон. Урьдынх шиг каск зүү­гээд гагнуур хийдэг  сэтгэлгээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Энэ аппарат нь өөрийгөө байнга шинэч­лэгдэж байдаг программтай бөгөөд сүлжээнд нь нэвтэрснээр дэлхийн хаанаас ч тухайн гагнуурын бүхий л мэдээллийг авах боломжтой. 

Оюутолгойн гүний уурхайд уг  аппаратыг ашиглаж байх үед  гадаргуу дээрээс  нь хянаж  болно гэсэн үг. “Кемppi”-ийн гагнуурыг роботтой холбон төгс ажиллах цогц үйлчилгээг бий болгодог.  Ийм ухаалаг гагнуурыг тэдгээр роботтой холбон ажиллаж байх яв­цыг бид саяхан үйлдвэр дээр нь очиж танилцсан юм. “Кеmppi”-ийн албан ёсны дистрибьютерийн  хувьд  бид гагнуурын чиглэлээр дэлхийд тэргүүлэх инже­нерүүдийг авчирч тогтмол сургалт явуулах болно. 

Танай компани шатны үйлдвэр­лэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Bailey” компанийн дистибьютер байх аа?
Тийм ээ. Манай компани тухайн бараа, бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлж байгаа хэд хэдэн  компанийн дистибьютерээр  ажиллаж байна. Өндөр түвшинд  хөгжиж байгаа бүтээгдэхүү­нүүдийн нэг бол “Bailey ”(WernerCO)-гийн шат.  Шатны аюулгүй байдал өнөөдөр дэлхий нийтэд маш чухлаар тавигдаж байна. Хүмүүс  тодорхой нөхцөлд цахилгааны утастай ойрхон өндөрлөг орчинд ажиллах шаардлага үүсдэг. Энэхүү  брэндийн шатнууд бол цахилгаан дамжуулдаггүй, угсрах, тээвэрлэхэд амархан. Одоо­гоор Монголын томоохон хэд хэдэн компани болон Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниуд эдгээр шатыг ашиглаж байна. 

2018 онд  “Supplу Chain” компанийн зүгээс хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын  ямар ажлууд байгаа вэ?
Бидний хувьд үр өгөөжтэй, сайхан жил болж өнгөрсөн. “Mongolia Mining” болон Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн яармагт оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Манай хамт олон 2017,  2018 онд “Оюутолгой” компанийн Худалдан авалтын газар болон Байгаль орчны хэлтсийн хамтран зохион байгуулсан мод тарих арга хэмжээнд гар бие оролцон их хотын уушиг болсон ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсандаа таатай байна. 

Түүнчлэн   ГССҮТөвийн түлэнхийн болон хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан гэмтэл бэртэл, түлэнхийд түрхэх эмчилгээний тосуудыг  хүүхдийн баярын бэлэгтэй хамт гардуулсан. Мөн  Хүчирхийллийн эсрэг төвийн хоргодох байранд түр амьдарч байгаа бяцхан үрсдээ баярын бэлэг, болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүллээ.“Bailey”-гийн шатыг бид түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнгөрсөн тавдугаар сард  бэлэглэсэн юм. Мөн ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан бид дахин нэг сайн үйлсийн аян өрнүүлэхээр бэлдэж байна. 

Та бүхэн цаашид бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Цаашид уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч томоохон компаниудын дистрибьютерээр ажиллах сонирхолтой байна. 

Үүний тулд  бид өөрсдийгөө, ажилчидаа маш сайн бэлтгэж байгаа.  Хэрэглэгчиддээ дуулгах нэг таатай мэдээлэл гэвэл  “Supply Chain”-ны show room-ийг  ирэх оны гуравдугаар сард  нээх гэж байна. Энэхүү show room-дээ мэдээж дэлхийд тэргүүлэх компаниудын хамгийн чанартай бараануудыг нэг доор төвлөрүүлнэ. 

Дэлхийн нийтэд онлайн худалдаа хөгжиж байгаа учраас бид “Supply Chain”-ы энэ том бааздаа тулгуурлан гадаад дахь худал­даагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Олон улсын томоохон төслүүдэд оролцож, хүчээ үзэхийн тулд тасралтгүй хөгжиж, дэвшиж дэлхийн хурдтай хөгжиж байгаа эрин үетэй хөл нийлүүлэн алхах болно.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 22 цаг 20 минутын өмнө
    Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОЗ ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
  • Уржигдар 15 цаг 05 минутад
    "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • Уржигдар 10 цаг 41 минутад
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • 2020-01-21 15:04
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • 2020-01-21 13:25
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.