Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг нээлээ

2018-11-14 11:15
Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent  Rebuild Center)  нээлтийн ёслолыг  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ. Нээлтийн ёслолд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд олноор цуглажээ. Тэдний ихэнх нь 1996 оноос хойш 22 дахь жилдээ манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа,  Монголын топ 100 аж ахуйн нэгжүүдийн эхний 20-д  ямагт эрэмблэгдэж ирсэн “Вагнер Ази”-ийн итгэлтэй түншүүд юм.   

Одоогоос долоон жилийн өмнө Улаанбаатар хотноо нээсэн Агрегат засварын төвийг 2018 онд өргөтгөн  шинэчлэх төслийг зургаан сарын хугацаанд амжилттай гүйцэтгэжээ.  Олон улсаас уригдан ирсэн шилдэг инженерүүд, “Вагнер Ази” компанийн туршлагатай инженер, техникийн ажилтнууд энэ төсөлд маш их идэвх зүтгэлтэй  ажилласан байна.   

Агрегат  засварын төвийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл нь нэг компанийн  хөгжлийн асуудал мэт боловч том дүр зургаар харвал Монголын улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих асар том ач холбогдолтой бүтээн байгуулалт ажээ. 2011 онд 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 1000м2 бүхий Агрегат засварын төвийг нээснээр Катерпилларын эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг монголчууд эх орондоо сэргээн засварлах боломжтой болжээ. 

Харин агрегат үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төвийг өргөжүүлснээр  2019 гэхэд  ажлын гүйцэтгэлээ энэ оны төлөвлөгөөнөөс гурав дахин нэмэгдүүлж, 914 тоног төхөөрөмжийн үйлчилгээг хийхээр төлөвлөж. Товчхондоо, катерпиллар брэндийн бүх тоног төхөөрөмжийг угсрах, засварлах боломжтой болсон гэсэн үг.
Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочдыг “Вагнер Ази”-ийнхан баг болгон хувааж, тус компанийн Засвар үйлчилгээнийн цех, Сэлбэгийн агуулах, CAT-ын нэрийн барааны дэлгүүр, Тоног төхөөрөмжийн менежментийн шийдлийн өрөө  зэрэг хэсгүүдтэй танилцах аяллыг зохион байгуулсан юм.  

 Агрегат үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа CAT 6060 гидравлик экскаватор худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолоор үргэлжлэв.  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани уг техникийг дэлхийн уул уурхайн манлайлах төслийг хэрэгжүүлж байгаа  Оюутолгой компанид нийлүүлж буй юм. Мөн  “Терра Энержи” компанид гурван жилийн хугацаанд  сэлбэг болон засварын үйлчилгээ  үзүүлэх гэрээг талууд үзэглэсэн. 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын  OHSAS 18001  менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, баталгаажуулалтын гэрчилгээ авах болзлыг хангажээ.  Мөн Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO140001 стандартыг хангасан байна.  Монголын стандартын баталгаажуулалтын  “Эс-Эф-Си-Эс” компанийн удирдлагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанид албан ёсоор гардуулсан юм. 

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 23 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.