Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто ураны “Rössing” уурхайн хувиа СNNС-д худалдана

Рио Тинто групп нь Намиби дахь ураны “Rössing” уурхай дахь хувь эзэмшлээ Хятадын Үндэсний цөмийн корпорацид (СNNС) худалдахаар хэлэлцэж байна. Энэ тухай Намиби улсын Эрчим хүчний сайд Симеон Негумбо мэдэгджээ.


Гэрэл зургийн эх сурвалж:www.namibianuranium.org

Ураны дэлхийн хамгийн том ил уурхай “Rössing”-ийн 69%-ийг Рио Тинто групп эзэмшиж байгаа бол Ираны хөрөнгө оруулалтын компани 15%, Өмнөд Африкийн корпораци 10%, Намибийн төр 3%, орон нутгийн компани 3%-ийн тус тус эзэмшилтэй.

“Rössing” уурхайг Хятадын Үндэсний цөмийн корпораци худалдаж авах сонирхол бий. Учир нь эл ордын ойролцоо орших ураны “Husab” уурхай нь Хятадын корпорарцийн мэдлийнх юм. “Husab”  нь ураны олборлолтын хэмжээгээр дэлхийн гурав дахь том уурхай бөгөөд эндээс жилд 15 сая фунт уран олборлож байна.

Өнөөгийн байдлаар “Rössing” уурхайгаас дэлхийн нийт ураны хэрэглээний 3%-ийг хангаж байгаа аж. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд зах зээл дэх ураны ханш бараг 30%-иар өсчээ.

Э.Од