Орос улс Хятадыг Монголоор айлгаж байна

2018-09-26 14:17
Ийм гарчиг бүхий нийтлэл Оросын “Взгляд” сонины цахим хуудсанд нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.  


Монгол Улс нь Оросын байгалийн хийн транзитаас ашиг олохоор тооцоолж байна. Учир нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолойг барих саналыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд байгаа юм. Гэхдээ Хятадуудад дундын оролцогч хэрэггүй. Тэд Орос-Украйны хийн маргааны жишээг давтахыг хүсэхгүй болов уу. Харин Оросын хувьд бодит байдал дээр тэс өөр санааг агуулж буй.   

Орос Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан байгуулахад  асуудлаар Монгол Улс хамтран ажиллахад бэлэн. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форум дээр мэдэгдсэн юм. Тэрээр “Бидний саналыг дэмжсэнд ОХУ-ын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлье. Саналыг маань мөн БНХАУ-ын дарга Ши Жинпин дэмжинэ гэдэгт найдаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бидний зүгээс найдвартай хууль эрх зүйн орныг бүрдүүлэхэд бэлэн” хэмээн илэрхийлсэн.

Өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар уулзах үеэр Монголын нутгаар дамжуулан газрын тос-хийн хоолойг байгуулах саналыг Оросын тал дэмжсэн юм. Ерөнхийлөгч В.В.Путин “Бид энэ саналыг бүхэлд нь дэмжиж байна. Энэ сайхан санаа. Гэхдээ мэдээж, ийм тохиолдолд ТЭЗҮ-ийг сайтар боловсруулж, тооцох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.

Энэ төсөлд ирээдүй бий юу?

Орос улс нь өнөөг хүртэл дундын оролцогчгүйгээр  байгалийн хийг Хятадад нийлүүлсээр ирснийг бүгд мэднэ. “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хийг Хятад руу нийлүүлэх түүхэн хэлэлцээрийг 2014 онд Москва хотноо үзэглэсэн. Дорнод чиглэлийн гэх энэхүү хоолойгоор Сибирийн Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Хятадад экспортлох юм. Хий дамжуулах хоолойг барих ажил бараг дууссан бөгөөд одоо ердөө 40 км хэсэг дутуу. 2019 оны сүүлчээр байгалийн хийг нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй. Хэлэлцээрийн дагуу нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд нийлүүлэхээр төсөөлж буй.

Хэлэлцээрийг үзэглэсэн яг энэ үед баруун чиглэлд хоёр дахь “Сибирийн хүч 2” хоолойгоор байгалийн хий Хятад руу нийлүүлэх асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаар нутгаар дамжин жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий Хятадын баруун хойд бүсэд нийлүүлэх тухай юм. Гэвч нийлүүлэлтийн үнэ, хэмжээний талаар зөвшилцөлд хүрч чадахгүй сунжирч, өнөөг хүртэл гэрээг үзэглээгүй байна.  “Үнийн талаар Бээжин ихээхэн наймаалцдаг. Одоо талуудын ярилцаж байгаа ганц асуудал нийлүүлэгдэх байгалийн хийн үнэ” гэдгийг ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэгч шинжээч Игорь Юшков хэлж байна. Тэрбээр ”Угтаа Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой барих “үлгэр” төсөл нь “Сибирийн  хүч 2” хэрэгжихэд байж болох хувилбар. Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг дэмжсэнээрээ В.В.Путин “Хэрэв манай баруун хилээр дамжуулан байгалийн хий хоолой бариулахыг та нар хүсэхгүй байгаа бол Монгол Улсын нутгаар дайруулъя. Энэ тохиолдолд чиглэл дөт болно. Хятадын зүүн эргийн бүс нутагт байгалийн хийн хэрэгцээ  байгаа” гэсэн далд санаагаа Хятадуудад ойлгуулахыг хүссэн хэрэг.

Нөгөөтэйгүүр, байгалийн хийг Монголоор дамжуулах сонирхол Хятадад огтхон ч байхгүй. Учир нь Монгол Улс Украйны адил дураараа “аашлан” крантыг хаана гэж Москва, Бээжинг сүрдүүлж, хийн дайныг дэгдээж болзошгүй. Тиймээс хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах хувилбар нь “Газпром” компанитай хэлэлцээр байгуулахад Хятадыг шахаж буй Москвагийн оролдлого гэж үзэж болохоор байна. Хятадын талаас Оросын байгалийн хийн үнийг буулгахыг эрмэлзэх ч “Газпром” компанийн хувьд хатуу байр суурьтай байна. “Газпром”-ын хувьд Европ руу нийлүүлж буйтай адил ашиг орлогоор Хятадад нийлүүлэх хүсэлтэй байгаа юм.  Аль аль талд нийлүүлэх байгалийн хий нь нэг л ордынх учир.

Одоо “Сибирийн хүч 2” –ын хэлэлцээр шинэ эрчийг авсан. Дорнын эдийн засгийн форумаар Путин, Ши Жинпин нар хоёр талт уулзалт хийх үеэрээ баруун чиглэлээр байгалийн хий нийлүүлэх гэрээг богино хугацаанд байгуулах зорилтыг дэвшүүлсэн юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Техникийн бүх нөхцөлүүдээ тохиролцсон. Бага зэрэг “ярилцах” асуудал үлдсэн” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр энэ гэрээг үзэглэсний дараа Монголын нутгаар дамжуулан хийн хоолой байгуулах хувилбар ач холбогдолгүй болно.

Түүнчлэн, Хятад нүүрснээс татгалзаж байгалийн хийн хэрэглээ рүү шилжиж байгаа. Хятадын байгалийн хийн томоохон нийлүүлэгч орон Туркменийн тогтворгүй байдал нь Бээжинг яаралтай Оростой хийн гэрээ байгуулах түлхэц болж буй” хэмээн Юшков тайлбарлаж байна.

2017 онд Хятадын байгалийн хийн хэрэглээ 15%-иар өсч 237 тэрбум шоо метрт хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хийн хэрэглээ 17.5%-ийн өсөлттэй байна. Мөн хугацаанд тус улс нь байгалийн хийн импортоор Японыг гүйцэж дэлхийд тэргүүлжээ.    

Мэдээж, Монголын хувьд транзит улс болох нь ашигтай ба Оросын байгалийн хийг шууд худалдаж авах боломжтой болно. Гэвч хийн хоолойн чиглэлийг Монголын нутгаар дамжуулах хувилбар одоогоор “амьгүй” юм. Тэр тусмаа, “Сибирийн хүч 2”-ийн хэлэлцээр дуусах шатандаа орсныг Дорнын эдийн засгийн форумын үеэр Орос, Хятадын тал мэдэгдчихлээ гэж шинжээчдийн “Veta” группын удирдах зөвлөгч Илья Жарский ярьсан юм.

Нөгөө талаас, Монгол нь Сэлэнгэ мөрний эрэг дээр УЦС байгуулахаар төлөвлөөд байсан ч экологчдийн дүгнэлтээр Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэсний улмаас хэрэгжихгүй болж байгаа юм. Хэрэв УЦС бариулахыг нь зогсоож, байгалийн хийн хоолой барихгүй бол  Орос улс нь өөр зүйлийг Монголд амлах хэрэгтэй болж байна.

Эх сурвалж:vz.ru/economy/

Орчуулсан Э.Од

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.