Уул уурхайн салбар дахь 368 гэрээг ил тод болгоно

2018-05-17 10:54



Монгол-Украйн улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт Нээлттэй нийгэм форум дээр болов. Уулзалтад Украйн улсын ОҮИТБС-ын мэргэжилтнүүд оролцсон юм. Украйн нь 2012 онд ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд нийт 3 удаа жилийн тайлан гаргаад байна. Хоёр удаагийн нэгдсэн тайлан гаргасан туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь чухал гэж үзжээ. 2017 оны 3 дахь нэгдсэн тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг 60 компанийн мэдээллийг тусгасан байна. ОҮИТБС-ын хэрэгжилтийг Украйны Эрчим хүч, нүүрсний үйлдвэрлэлийн яам хариуцдаг аж.

Уул уурхай, газрын тос, ураны салбартаа ОҮИТБС-ын олон улсын стандартыг бүрэн хангасан орноор тодорсон Монгол улсын нэгдсэн тайлангийн цахим систем болоод орон нутагт санаачилгын Дэд зөвлөл байгуулсан туршлагатай танилцах зорилгоор Украйны мэргэжилтнүүд иржээ.

Монголд олборлох салбар дахь бенефициар буюу жинхэнэ ашиг хүртэгч эздийг ил тод болгох үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа. Украйн нь бенефициар эздийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр  багц хууль гаргаснаар  зөвхөн олборлох салбар гэлтгүй тус улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй эзэд мэдээллээ ил тод тайлагнах үүрэг хүлээлгэжээ. Украйны мэргэжилтнүүд Бенефициар эздийн мэдээллийн төрийн нэгдсэн сан болон “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль”-ийн туршлагаасаа хуваалцсан. Ирэх зургадугаар сард Украйн нь олборлогч компанийн бенефициар эздийг ил тод болгох ОҮИТБС-ын стандартын үнэлгээг хийлгэх анхны улс болох юм.

Хоёр орны ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалтын үеэр Монгол улс дахь олборлох салбарын гэрээний ил тод байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, Авлигатай тэмцэх газар, МУУҮА, Байгалийн баялгийн засаглалын  хүрээлэн, “Хөвсгөл далайн эзэд” ТББ, “Энержи Ресурс” компани зэрэг төр, иргэний нийгэм, компанийн төлөөлөл оролцсон юм.

Монгол улсын эрдэс баялгийн салбарт 12 төрлийн гэрээ байгуулагддаг байна. 2016 оны зургаадугаар сарын 23-нд УУХҮЯ, “Нээлттэй нийгэм форум”, ОҮИТБС-ын гурван талт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн. Санамж бичгийн хүрээнд Нээлттэй нийгэм форумын зүгээс олборлох салбар дахь гэрээнүүдийг ил тод болгох саналыг УУХҮЯ-д тавьжээ. Үүний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар “Эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж буй төр захиргааны байгууллага болон АМГТГ-тай байгуулсан гэрээнүүдийг ил тод болгох үүргийг Ажлын хэсэгт өгсөн байна. Энэхүү чиг үүргээр Ажлын хэсэг нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй 12 төрлийн 368 гэрээг олон нийтэд ил тод болгох ажлыг хэрэгжүүлсэн юм. Гэрээнүүдийг Нээлттэй нийгэм форумын forum-mn цахим санд нээлттэй байршуулахад бэлэн болсныг УУХҮЯ-ны хуулийн мэргэжилтэн мэдээлэв. Эрдэс баялгийн салбар дахь гэрээнүүдийг ил тод байлгах болон мөн нууцалсан тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалт Монгол улсад байхгүйг тэрээр энэ үеэр онцолж байлаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.