Хуучин удирдагчдын шинэ засаглал

2018-04-13 12:12


Э.Жаргал

Гуравдугаар сард Монгол улсын хоёр хөршийн улс төрийн амьдрал өрнүүн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд болж өнгөрсөн бол БНХАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн батлагдав. Ирэх он жилүүдэд хөрш хоёр орны төрийн жолоог атгах эрхмүүдийн хувьд В.В.Путин 6 жилээр буюу 2024 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг улиран хаших болсон бол Си Жинпин БНХАУ-ыг 2023 он хүртэл засаглахаар боллоо. Дэлхийн хүчирхэг хоёр гүрэнд хуучин удирдагчид нь шинэ засаглалын үеийг эхлүүлж байна.

“Жилээр биш зуунаар”

Хятад улсын төрийн бодлого жилээр биш зуунаар төлөвлөгддөг хэмээн олон улсад онцлон тэмдэглэж байна. Гуравдугаар сарын 5-нд Бээжин хотноо нээгдсэн БНХАУ-ын Бүх Ардын төлөөлөгчдийн ээлжит XIII хурал 15 өдөр үргэлжлээд өндөрлөв. Уг хурлаар Хятадын төрийн эрх барих дээд удирдлагуудыг сонгосны зэрэгцээ түүхэн чухал шийдвэрүүд гарсан юм. 2004 оноос хойш анх удаа БНХАУ-ын Үндсэн хуульд 20 гаруй нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг баталлаа. Голлох өөрчлөлтүүд нь төрийн байгууллагуудын бүтцийг шинэчлэх, төрийн удирдагчийн бүрэн эрхийн хугацааг хязгааргүй болгохтой холбоотой юм. Мөн авлигатай тэмцэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор төрийн хяналтын хуулийг шинэчлэн батлаад байна. Үндсэн хуульд орж буй өөрчлөлтөөр яамдыг 8 яам болон 7 дэд яамаар цөөрүүлж, Төрийн зөвлөл 26 байгууллагаас бүрдэхээр болжээ.

1980 оны сүүлчээс “БНХАУ-ын даргын албанд 5 жилээр хоёроос дээшгүй удаа сонгох”-оор мөрдөгдөж ирсэн хязгаарлалт хүчингүй болж байна. Ингэснээр тус улсын төрийн удирдагч 10 жилээр хязгаарлагдахгүйгээр хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй болов. Тус хурлаар өнөөгийн удирдагч Си Жинпин БНХАУ-ын дарга болоод Цэргийн төв зөвлөлийн даргаар дахин томилогдож байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Коммунист намын XIX хурлаар тэрээр 5 жилийн дараах өөрийн залгамжлагчийг зарлах байсан ч сүүлийн 20 жилийн уламжлал ийнхүү өөрчлөгдөж байна. Тиймээс түүнийг бүх насаараа Хятадын төрийн эрх барина гэж үзэх олон улсын ажиглагчид цөөнгүй байна.

Си Жинпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдоод “Нэг бүс-нэг зам” санаачилгыг дэвшүүлэхдээ дэлхийн худалдааны хуурай болоод усан замыг холбосон шинэ цагийн “Торгоны зам”-ыг байгуулах Хятадын амбицийг олон улсад тунхагласан юм. Үүний зэрэгцээ авлигатай тэмцэх “Бар ялааг хамтад нь дар” уриа бүхий өргөн цар хүрээтэй кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд “13 дугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжинэ. Энэхүү төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд Хятадын ДНБ 90 их наяд ам.долларт хүрч, нэг ч ядуу иргэнгүй, “ногоон” эдийн засагтай улс болох зорилтыг дэвшүүлээд байгаа юм. 2035 он гэхэд иргэдийн хөрөнгө чинээний ялгааг арилгаж дундаж давхаргын нийгмийг байгуулах бөгөөд ирэх 15 жилийг тэнгис далайгаас сансар огторгуй хүртэл нарийн технологийн судалгаагаар тэргүүлсэн, хүчирхэг цэрэг армитай шинэ цагийн их гүрний “сэргэн мандах” үе болно гэж Си Жинпин тодорхойлж байна. Дэлхийн тавцанд улс төр,  эдийн засгийн тэргүүлэх байр сууриа бэхжүүлэхэд төрийн тогтвортой бодлого, эрх барих удирдлагын залгамж халаа хэчнээн чухал болохыг Хятадын шийдвэрүүд ийнхүү харуулсаар байна.      

“Нэг лидер”

Ийм уриа бүхий Путины зурагт самбар Орос орны өнцөг булан бүрт түгжээ. ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд В.В.Путин нэр дэвших болсноо мэдэгдсэн даруй хамгийн түрүүнд Хятад улс дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Гуравдугаар сарын 18-нд “Хүчтэй Ерөнхийлөгч, хүчтэй Орос” уриан дор хойд хөршид Төрийн шинэ тэргүүнийг сонгох бүх ард түмний санал хураалт явагдав. Оросын төрийн бодлогыг жолоодох эрхийн төлөө өрсөлдсөн таван эрхмээс 76%-иар буюу үнэмлэхүй ялалт байгуулан Владимир Путин дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Олон улсад нэр хүнд нь унаж, эдийн засаг нь доройтон суларсан тогтворгүй улс төрийн системтэй засгийн эрхийг тэрбээр Борис Ельцинээс өвлөн авч байв.  Эдийн засаг нь хямарч, дотоодын валют нь үнэ цэнээ алдан, өрийн улмаас дефольт зарлаад байсан 1998 онд Путин Ерөнхийлөгч болсноос хойш Төр, Засгийн тэргүүний албыг тасралтгүй 20 жил хашихдаа Оросыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай долоон орны нэг болгож чадсан юм.

Улаан талбай дээр ялагчийн үг хэлэхдээ тэрээр ирэх зургаан жилд Орос улсын эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд 15.5 их наяд рублийн хөрөнгө зарцуулнэ хэмээн мэдэгдлээ. Эхний 3 жилд бүс нутагт 270 мянган хүүхдийн цэцэрлэг шинээр барихад 50 тэрбум рубль зарцуулах аж. Өнгөрсөн онд тус улсын 266 мянган хүүхдэд цэцэрлэгийн орон тоо хүрэлцэхгүй байна гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс цэцэрлэгийн тоог нэмэгдүүлснээр гэртээ хүүхдээ асарч суугаа эхчүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлнэ гэж Путин амлалаа. 2018-2024 онд Оросын дотоодын зам тээврийн бүтээн байгуулалтад 11 их наяд рублийг зориулах гэнэ. Энэ нь өмнөх 6 жилд уг салбарт зарцуулсан хөрөнгөөс 40%-иар илүү юм.

Иргэдийн нийгмийн амьжиргааг дээшлүүлэх, ядууралтай тэмцэх асуудал ч Путины шинэ бүрэн эрхийн хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан. Жил бүр 5 сая өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулахаар зорьжээ. Үүний тулд  120 сая хавтгай дөрвөлжин хэмжээ бүхий орон сууцыг жилд барих бөгөөд ипотекийн зээлийг хүртээмжтэй болгохын тулд зээлийн хүүг 7%-д хүргэх гэнэ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд ДНБ-ний 4%-тай тэнцэх хөрөнгө зарцуулж, эмнэлгийн байгууламж, үйлчилгээг өндөр технологиор хангахад анхаарна. Түүнчлэн татварын зохицуулалтаар дэмжсэнээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоог 25 саяд хүргэхээр төлөвлөжээ. Дээрх зорилтуудыг ажил хэрэг болгосноор 2020 онд Оросын эдийн засгийн өсөлт 3.1%-д хүрнэ гэж Төрийн шинэ тэргүүн үзэж байна. Владимир Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноор Оросын эдийн засагт орж ирэх гадны хөрөнгө оруулалт дунджаар 25-30 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоог Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хийжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.