”Баялгийн засаглал” хэлэлцүүлэг боллоо

2018-04-06 18:40

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Хөгжил ардчилал ТББ,  Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран  “Баялгийн засаглал” хөгжлийн чуулганыг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.  Чуулганыг Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар нээж үг хэллээ.  “Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч гэсний дагуу олон ажил хийж байгаагийн нэг нь зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хөгжлийн чуулган юм.  Олон удаагийн хөгжлийн чуулганы гол зорилго бол монголчууд өөрсдийнхөө баялагт хэрхэн эзэн болох вэ гэдэгт хариулт өгөх юм” хэмээн төрийн тэргүүн хэлсэн үгэндээ тодотгож байсан.

Тэрээр, бид байгалийн баялгаа ашиглаж байгаа боловч баялгаас иргэд хүртэхгүй байна. Лиценз гэдэг нэрээр газрын баялгийг хувь хүн, компаниуд аваад эргээд лицензээр баялгийг худалддаг болсон. Үр дүнд нь, 1990 оноос хойш бүх хүн өр, зээлтэй болсон байна. Улс өөрөө 30 орчим тэрбум ам.долларын өртэй боллоо. Энэ тал дээр дүгнэлт хийж, хууль тогтоомжоо биелүүлдэг болох талаар бид ярилцах ёстой хэмээн тодотгож байлаа.

Тус чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт (RECAP) хөтөлбөрийн захирал, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Др.Петер Хефеле, ХБНГУЦ-ын Саарланд мужийн Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайс нарын албаны хүмүүс оролцсон юм. Мөн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь байгалийн баялгийн засаглалын асуудлууд, ХБНГУ-ын Саарланд мужийн парламентын гишүүн Штефан Тийлен, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх  Т.Цогтбаяр нар  мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулсан юм.

“Үндэсний баялгийн санг  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн суурин дээр бий болгохыг зорьж байна. Одоогоор  “Эрдэнэс Монгол” компани  ашиг олох гэж байгаа 11 компанитайгаа ижилхэн бизнес хийгээд байгаа учраас менежмент нь буруу болоод байгаа юм. Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийгөө үр ашигтай ажиллуулах нь тухайн компанийн асуудал болохоос биш “Эрдэнэс Монгол” энэ үйл ажиллагаанд нь оролцох ёсгүй юм” хэмээн Т. Цогтбаяр  илтгэлдээ  дурдлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос 2016 оны нэгдүгээр сард батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль  Үндэсний баялгийн сантайгаа хэрхэн холбогдох юм бэ, улс төрийн зорилгоор өмнө байгуулсан сангийн үйл ажиллагаа  байхгүй болчих вий гэсэн болгоомжлол байна хэмээн саналаа илэрхийлж байлаа.

“Ирээдүйн өв сангаас өмнө Хүний хөгжлийн сан байгуулагдаж 2,3 их наяд төгрөг төвлөрөөд, 3,2 их наяд төгрөг зарцуулагдаад өрөнд орсон. Одоогийн байдлаар 970 тэрбум төгрөгийн өртэй байна. Харин Ирээдүйн өв сан бол  маш сайн боловсруулагдаж гарсан  хууль болоод концепцийн үндсэн дээр байгуулагдсан, Норвегийн тэтгэврийн сангийн тухай хуультай нийцсэн гэдгийг тодотгоё” гэдгийг Т.Цогтбаяр зөвлөх хэлж байсан юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Үндэсний баялгийн  сан гэдэгт ашигт малтмалын салбараас гадна харилцаа холбоо, тээвэр, дэд бүтэц гээд олон зүйл багтахаар ойлгогддог. Энэ сангийн хувьд нэр томъёо нь хэр зөв бэ. Үндэсний сан гээд нэрлэчихвэл яасан юм бэ” хэмээн саналаа илэрхийлсэн. Одоогоор гурван сан байгуулахад чиглэсэн хууль батлагдсан, харин Үндэсний баялгийн сан гэдэгт зөвхөн  стратегийн ач холбогдол бүхий 16 ордын төрийн эзэмшлийн хувьцааг төвлөрүүлэх асуудал л яригдаж байгаа юм. Үүнийгээ дагаад хүссэн хүсээгүй дэд бүтэц яригдах учраас мөн дэд бүтцийн компаниудын төрийн эзэмшлийн хувьцаа, ногдол ашиг бас яригдана” хэмээн илтгэгч онцолж байсан.

Чуулганы төгсгөлд  “Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцуулсан юм. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг дээд зэргээр хангах, тухайлбал төр засаг, компаниудын хооронд байгуулдаг үндсэн гэрээнүүд, компанийн жинхэнэ эздийн мэдээллийг ил болгоход онцгой анхаарах, уул уурхайн салбар дахь төрийн өмчийн компаниудын зорилго, үйл ажиллагаа, удирдлагын шийдвэрүүд тэр бүр тодорхой биш хаалттай, улс төрийн шууд хамааралтай байгааг цэгцлэх, олон нийтийн компани болгоход онцгой анхаарах,  уул уурхайн салбарын зохицуулалтгүй, далд явагдаж байгаа үйл ажиллагааны нэг болох түүхий эдийн худалдаа, экспортын асуудал, үүнд ялангуяа  төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүнийг ямар компани худалдан авдаг, зуучилдаг, тэднийг хэрхэн сонгон шалгаруулдаг болохыг ил болгох гэсэн үндсэн гурван хүрээнд зөвлөмж боловсруулагджээ.

Энэ хүрээндээ “Баялгийн лицензийн эрх зүй”, “Баялгийн геологи, хайгуул”, “Баялгийн олборлолт”, “Баялгийн хуваарилалт” гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид  ярилцаж, саналаа илэрхийллээ.        

Г.Идэр 

 

     

 

    

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 20 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 22 цаг 35 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Өчигдөр 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Уржигдар 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.