ОУВС: Монгол улсын өрийн цаашдын төлөв сайжирсан

2018-03-29 12:40


·         Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг тооцоолж байснаас илүү хурдацтай сэргэлээ.

·         Үүнтэй зэрэгцээд хөтөлбөрийн хүрээнд тохирсон бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээнүүд хойшлогдож, цуцлагдав.

·         Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг дэлхийн түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд шууд өртөгдөх эрсдэл байгаа учраас эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гуравдугаар үнэлгээг 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох бөгөөд ингэснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 104.8278 сая ЗТЭ буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна.

Хөтөлбөр батлагдсанаас хойшхи хэрэгжилт сайн байлаа. Эдийн засаг төсөөлж байснаас эрчимтэй сэргэж, улмаар 2017 онд ДНБ-ий өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн нийт тэнцэл ДНБ- ий 15 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирлаа. Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин таатай байсны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан. Гэсэн хэдий ч бүтцийн шинэчлэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим шинэчлэлийн арга хэмжээ хойшлогдож, өмнөх үнэлгээний үеэр яригдсан төсвийн чиглэлээр хийгдэх ёстой байсан гурван арга хэмжээ цуцлагджээ.

Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны тавдугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам. долларын санхүүжилт олгогдох юм. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг нэвтрүүлэх болон тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар хурлын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд тус сангийн дэд тэргүүн ноён Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийв. Үүнд:

“ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, гадаад эрэлт өндөр байсан болон эдийн засагт итгэх итгэл сэргэсний үр дүнд эдийн засаг тооцоолж байснаас илүү эрчимтэй сэргэлээ. Төсвийн орлого ихээхэн нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарласны үр дүнд төсвийн алдагдал огцом буурч, улсын өрийн цаашдын төлөвийг дорвитой сайжрууллаа. Гадаад санхүүжилтийн өртөг үргэлжлэн буурч, 2018 онд төлөгдөх ёстой байсан бондуудын хугацааг бага хүүтэйгээр сунгаж чадсан. Гадаад валютын нөөц улам нэмэгдэж байна.

“Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсөв, банкны салбарын шинэчлэлүүд зарим талаараа зорилтоосоо хазайж, хугацааны хувьд хоцрогдож байгаа хэдий ч үргэлжлэн хэрэгжиж байна. Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, уул уурхайн салбараас бүрдүүлдэг төсвийн орлого эрчимтэй нэмэгдсэний үр дүнд төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр багассан нь төсвийн гүйцэтгэлийн үр дүн эрс сайжрах нөхцөлийг бүрдүүлэв. Нүүрсний экспорт огцом өсч, хөрөнгийн орох урсгал нэмэгдэн, хандивлагчид болон ОУВС-гийн санхүүжилт олгогдсоноор гадаад валютын албан нөөц 2017 онд хоёр дахинаас илүү хэмжээгээр нэмэгдсэн байна.

“Эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулж, өрсөлдөх чадварыг дэмжих, мөн тэлэлт-агшилтын мөчлөгийг хязгаарлахад дэмжлэг болох бүтцийн шинэчлэлийн том зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Санхүүгийн салбарт, банкуудын активын чанарын нарийвчилсан үнэлгээний дүн гарч, УИХ-аас хэд хэдэн хуулийг шинээр баталсан бөгөөд үүн дээр үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх ажил хийгдэж байна. Энэ чиглэлд хийгдэж байгаа шинэчлэлийн эрчимийг хадгалан үлдэх нь шийдвэрлэх ач холбогдолтой юм. Төсвийн чиглэлээр, эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулах том зорилтоо хэрэгжүүлэх тууштай байр суурьтай байгаа бөгөөд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ сүүлийн үеийн орлогын өндөр гүйцэтгэлийг тогтвортой байлгахад анхаарч байна. Энэ чиглэлд ОУВС-гаас үзүүлж байгаа техник туслалцааг түшиглэн татварын удирдлагын чанарыг сайжруулахаар ажиллаж байна.

Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх нь нэн чухал юм. Сэргэж байгаа өсөлт, сайжирч байгаа эдийн засагт итгэх итгэл, өсөн нэмэгдэж байгаа валютын нөөц, буурч байгаа өр, хандивлагчдын даацтай дэмжлэг бүхий хүчирхэг мөчлөгийг тогтвортой хадгалахын тулд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.”



Эх сурвалж: ОУВС

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.