Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэс Тавантолгой: Нүүрсний үнийг унагаасан зүйл байхгүй

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурал (03/01) болж, шийдвэрээ танилцууллаа. Энэхүү хурлын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн биржээр худалдаалахад шийдвэрлэх үүрэг бүхий алхам болох хувьцааны бүртгэлийг эхлүүлэхээр боллоо. Чухам энэ ажлын дараа “Эрдэнэс Тавантолгой”-н иргэдийн гар дээрх 1072 ширхэг хувьцааг амь оруулах боломж нөхцөл бүрдэх юм. Энэ ажлын үр дүнд нийт хоёр сая гаруй иргэдийн хувьцаа өмч болж баталгаажих юм байна. Улмаар Монголын хөрөнгийн бирж дээрх гарах нөхцөл бүрдэнэ.

Компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд мөн үйл ажиллагааны талаарх чухал дүн мэдээллийг өглөө. Тухайлбал тус компани 2017 оны нийт дүнгээр 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Одоогийн байдлаар тус компанийн уурхайн нүүрсний агуулах дахь нөөц 3.2 сая тонн байна.

Мөн тус компани өнгөрсөн оны хэмжээнд нийтдээ 438 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 243 тэрбум төгрөгийн татвар улсад төлжээ. Харин нийт орлогын хэмжээ 1.1 их наяд төгрөгтэй тэнцсэн байна. Ийнхүү санхүүгийн үзүүлэлт сайн гарсан нь зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өссөн нь голлон нөлөөлжээ.

Тус компани нь өнгөрсөнд “Чалко”-гийн их өрийн үлдэгдэл (100 сая ам.$) болон гэрээт олборлогч болох Хятадын TTJVCo компанид (60 сая ам.$) төлөх ёстой өрөө бүрэн барагдуулсны сацуу Хөгжлийн банкин дахь 200 сая долларын өрийн тал хэсгийг оны өмнө төлөөд байна. Мөн хоёрдугаар сарын сүүлээр Хөгжлийн банкинд төлөх өрийн үлдэгдлээс 50 сая долларыг нь барагдуулжээ. Ирэх хоёр сарын хугацаанд тус банкинд төлөх өрийн үлдэгдлийг бүрэн барагдуулах зорилтыг Д.Ариунболд захирал танилцууллаа. Ингэснээр хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахад саадгүй болох юм.

Энэ онд багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна.

Компанийн хувьд энэ онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд өр төлбөр харьцангуй цэгцэрсэн учир ашгийн хэмжээ нь нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Нөгөөтэйгүүр зах зээлд нүүрсний үнэ харьцангуй өндөр хэмжээнд хадгалагдах магадлал өндөр байна.

Хайгуулын ажлын хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн нүүрсний нөөцийг нарийвчлан тогтоохоор энэ онд 65 мянган тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн сүүлийн үед компанийн Гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэж өгөх тухай мэдээлэл гарсныг үгүйсгэсний сацуу тус компани нүүрсний үнийг унагаасан явдал байхгүйг онцоллоо. Учир нь нүүрсийг уурхайгаас хил хүртэл тээвэрлэх, цаашлаад далайн боомт руу хүргэх зардлыг оруулаад тооцвол уурхайн аман дээрх үнэ нь зах зээлийн үнэтэй дүйж байгаа ажээ. Мөн баяжуулсан нүүрс, түүхий нүүрсний үнэ нь хоорондоо харилцан адилгүйг санууллаа. Одоогийн байдлаар компани нэг тонн нүүрсээ 68.1 ам.доллараар борлуулж байна.


Б.Төгс

  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 03 сарын 08 | Хариулах