Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “CAT CARE” өдөрлөг зохион байгуулна


Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, Катерпилларын  албан ёсны дилер  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь алт олборлогчдод зориулан “CAT CARE” өдөрлөгийг гуравдугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн центрт зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үйл ажиллагааг тус компанийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр, Бүсийн худалдааны менежер Сергей Минко нар нээж, үг хэлэх аж.

Мөн өдөрлөгийн үеэр Бүтээгдэхүүн дэмжих газрын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Артем Александрович Оскин, КАТ-ын Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Николай А.Молгачев, Худалдааны төлөөлөгч Ж.Эрдэмбилэг нар “Алтны уурхайн бүтээлд тоног төхөөрөмжийн нөлөө” сэдвээр тус тус танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Үүний дараа Бүтээгдэхүүн дэмжих ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр, Засвар үйлчилгээний газрын Ерөнхий менежер Б.Сүхбаатар, Сэлбэгийн хэлтсийн Ерөнхий менежер Ш.Хадбаатар, ЕвроАзийн Бүсийн Худалдааны төлөөлөгч Игор Анциперов нар сэлбэг болон засвар үйлчилгээ-бага зардал, өндөр бүтээмжийн талаар харилцагчиддаа хандан мэдээлэл өгөх юм.

Өдөрлөгийн арга хэмжээтэй холбогдуулан Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос алтны салбарын асуудлаар, Хас банкны Ерөнхий эдийн засагч алтны ханшийн төлөв, санхүүгийн шийдэл, Худалдааны Ерөнхий менежер А.Жанчив “Cat 360 advantage технологийн шийдэл гэсэн сэдвээр  тус тус танилцуулга хийх юм байна.

Түүнчлэн тус компанийн зүгээс  өдөрлөгт зориулан онцгой саналуудыг харилцагч нартаа хүргэнэ гэдгийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн ажилтнууд мэдээлэв.


Г.Идэр