Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ОҮИТБС-ын Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Монголд айлчилж байна

ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Йонас Моберг Монгол улсад ажиллаж байна. ОҮИТБС-ын шинэ стандартын дагуу Монгол улс 2020 онд Ашиг хүртэгч эздийг ил тод болгох үүрэг хүлээж, дээрх асуудлыг идэвхтэй хэлэлцэж байгаа үед ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн манай улсад айлчилж байгаагаараа онцлогтой. Тэрбээр энэхүү айлчлалаараа холбогдох төрийн яамд, агентлагуудтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

Ноён Йонас Моберг өнөөдөр уул уурхай, тэр дундаа уран, газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзаж, “Эрдэнэс Монгол” компанитай танилцах ажээ. 

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нартай уулзах юм. 

Э.Од