Монголбанк: Засгийн газрын дотоод өр буурна

2017-10-20 14:34

Төв банкны мэдээлж буйгаар энэ оны эхний есөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) 14.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.6%-иар өссөн байна. Мөнгөний нийлүүлэлтийг бүтцээр нь авч үзвэл 51.4% буюу 7.4 их наяд төгрөгийн хадгаламж, 16.6% буюу 2.6 их наядыг нь валютын хадгаламж эзэлжээ. Ийнхүү нийт хадгаламжийн хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 10 их наяд төгрөгт хүрээд байгаагийн 63.6%-ийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 26%-ийг валютын хадгаламж, үлдсэнийг компанийн төгрөгийн хадгаламж бүрдүүлсэн байна. 

Банкуудын нийт активын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 28 их наяд төгрөгт хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8%, өмнөх сарынхаасаа 2.1%-иар өссөн дүнтэй гарлаа. Активын хамгийн том багц буюу 47%-ийг зээл, 12%-ийг Засгийн газраас авах авлага, 10% нь банкны нөөцөөс бүрдэж байна. Активт тэргүүлэх байр эзэлж буй зээлийн хувьд авч үзвэл хадгаламжийн байгууллагаас олгодог зээлийн үлдэгдэл өмнөх сарынхаасаа 156.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 13.4 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сарынхаасаа 0.9%-иар буурч, 6.2%-д хүрсэн бол чанаргүй зээл 0.1%-иар буурч 8.7%-руу доошилжээ.

Нийт олгогдоод буй зээлийг эдийн засгийн үйл ажиллагаагаар нь авч үзвэл үл хөдлөхийн  салбарт 16.2%, худалдаа мөн адил 16.2%, боловсруулах үйлдвэр 10.1%, уул уурхайд 7% тус тус ногдож байна. Мөн цалин, тэтгэврийн зээл 25.8%-ийг эзэллээ. Зээлийн өсөлт хоёр салбарт ажиглагдсан бөгөөд барилгын салбарт олгох зээл өмнөх сарынхаасаа 1.7%, уул уурхайн салбарынх 2.4%-иар өсчээ.

Монголбанк ирэх гурван жилийн хугацаанд инфляцийг найман хувьд тогтворжуулахаар зорьж байна. Харин ханшийн хувьд уян хатан, эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ нийцүүлсэн бодлого барьж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа цаашид Засгийн газрын дотоод өрийн хэмжээ буурч, хувийн хэвшилд зээлийн боломж илүү их нэмэгдэнэ гэдгийг тодотгосон. Тэрбээр “Энэ онд дотоод өрийн хэмжээнд төсвийн алдагдлын хэмжээ нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг дотоодод бонд босгох замаар санхүүжүүлж байгаа. Ирэх оны төсөв 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай байхаар өргөн баригдсан байсан. Хэдийгээр төсвийн төслийг буцаан татсан ч нэг их өөрчлөлт орохгүй болов уу гэж үзэж байна. Төсвийн алдагдлыг үндсэндээ хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Нэг нь дотоодод бонд босгох, нөгөө нь гадаад тусламжийн мөнгө, ОУВС-ийн санхүүжилт гэж хэлж болно. Тус сангийн баг ирчихсэн гуравдугаар улирлын гүйцэтгэл дээр ажиллаж байна. Энэ хэлэлцээр дууссаны дараа хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдэх санхүүжилт орж ирнэ. Ирэх онд бараг 1 тэрбум ам.долларын урсгал орно. Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүний хүрээнд дотоодод босгосон бондын өрийн хэмжээ Засгийн газар талдаа нэлээд буурна. Тэгэхээр энэ нь эргээд хувийн хэвшлийн салбарт зээлийн орон зай бий болгоно гэсэн үг. Харин ирэх оны эхээр төлөгдөх гадаад өрийг дахин санхүүжүүлэх бондын талаар мэдээлэл өгөхөд эрт байна.” гэж мэдэгдлээ. 



Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.