ОУВС: Сангийн яамнаас бэлтгэдэг төсвийг өөрчлөхгүй байх зарчим барьж ажиллана

2017-06-21 18:49
NRGI буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (ББЗХ) хийсэн “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээнд Олон Улсын Валютын сангийн (ОУВС) Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хүрэлцэн ирсэн. Тэрээр төсвийн тогтвортой байдлын асуудалтай холбогдуулан Монгол улсад хэрэгжих ОУВС-гийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн агуулгыг товчлон хүргэж байна.     

“Монгол улсын Засгийн газартай хэлэлцсэнээр ОУВС-гийн  хөтөлбөр хэрэгжих түвшиндээ хүрлээ. Хөтөлбөрийн бүтцийг авч үзэх юм бол 2 чухал асуудал бий. Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах ба урт хугацааны өсөлтийг хангах. Эдгээр зорилтод хүрэхийн тулд гурван асуудалд анхаарч ажиллах юм. Хамгийн түрүүнд төсвийн бодлогын хүрээний үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй. Төсвийн зарлагатай холбоотой өөрчлөлтүүд маш чухал юм. Монгол улсын хувьд төсвийг хэт өөдрөгөөр төсөөлдөг туршлагаар олон жил явж ирсэн. ДНБ-д төсвийн алдагдлын эзэлж байгаа түвшин бусад улс орнуудынхтай харьцуулахад өндөр байна. Алдагдлыг өндөр хэмжээнд хүргэж, өр хуримтлуулсан нь Монгол улсыг дефольтод хүргэх эрсдэл учруулаад байсан.

Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөөр энэ эрсдэлээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна. Хөгжлийн банкны төсвөөс гадуур гаргаж байсан бүх зардлыг нэгдсэн төсөвт хамруулж ойлгодог болсноор төсвийг нэг тэнцлийн хүрээнд харах боломжтой болсон. 2012 оноос хойш өнөөг хүртэлх төсвийн гадуурх тооцооллыг төсөвтөө тусгаж чадахгүй явж байсан. Монголбанкны тухайд 4 хүртэлх тэрбум төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж зарцуулснаар дотоодын валютын нөөцийг асар их хэмжээгээр бууруулсан. Энэ нь импортын хараат байдлыг нэмэгдүүлж, бусад сөрөг үр дагаврыг дагуулсан.

Одоо бол Монгол улсын Засгийн газрын зүгээс бүх зардлыг нэгтгэж чадсан. Монголбанк, Хөгжлийн банкны тус тусдаа гаргаж явсан зардлуудыг төсөвт багтаасан гэсэн үг. Удахгүй Төв банкны хуулийг шинэчилнэ. Төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт тусгах гэж байна.

Аливаа улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн түвшинд төсвийн төсөөлөл хийх нь зүйтэй гэж харж байгаа. Сангийн яамнаас бэлтгэдэг төсвийг өөрчлөхгүй гэсэн зарчим барьж ажиллана. Илүү үр ашигтай татварыг дэглэм нэвтрүүлнэ. Энэ татварын дэглэм уул уурхайн салбарт илүү тодорхой яригдана. Мөн баялгийн бус орлоготой холбоотой татваруудыг тодорхой хэмжээнд зохицуулж байгаа. Татварын тухай хуулийн шинэ зохицуулалт гарна. Мөнгөний бодлого болоод төсвийн бодлогын хүрээнд банкны салбарыг чадавхжуулах ажлууд хэрэгжинэ. Банкуудын хяналтыг маш тодорхой болгох хэрэгтэй. Банкуудыг зөв зохистой, засаглалын хувьд тодорхой, нээлттэй үйл ажиллагаа явуулахад түлхүү анхаарч ажиллана. Нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулж байгаа тодорхой зарлагуудыг хянана. Үүний тулд нийгмийн халамжид чиглэсэн хөтөлбөрүүдийг зөв тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд нэн ядуу иргэдийг хамарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Голланд өвчний эрсдэл Монгол улсыг тойрсонгүй. Валютын хөрвөх ханш маш ихээр үнэ цэнээ алдаад байгаа. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр болон бусад салбарыг дэмжсэнээр Голланд өвчнөөс сэргийлж, илүү тогтвортой хөгжиж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.   

Э.Од 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.