Нүүрсний экспорт рекорд тогтоов

2017-06-15 18:03

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эхний 5 сарын байдлаар гадаад худалдаа 4 тэрбум 16 сая доллар болов. Үүнээс экспорт 2 тэрбум 518 сая доллар, импорт 1 тэрбум 497 сая доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум 20 сая долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлсэн байна.

Экспортын гол түүхий эдүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар өөрчлөлт орсныг графикаас харж болно. Зэс, алтны экспорт буурсан бол нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, ноолуурын экспорт нэмэгджээ.

-Нүүрсний экспорт 1 тэрбум 11 сая доллар болж, огцом нэмэгдлээ. Өнгөрсөн жилийн энэ үед 7.2 сая тонн нүүрс экпортолж, 222 сая долларын орлого олж байсан юм. Харин энэ жил экспортын хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, 15 сая тонн болсон бол экспортын орлого 4.6 дахин нэмэгдэж 1 тэрбум доллар давлаа. Өнгөрсөн 2016 онд жилийн турш 25.8 сая тонн нүүрс экспортолж, 973 сая долларын орлоготой байсан нь сүүлийн 3 жилийн дээд амжилт байв. Энэ амжилтыг ердөө 5 сарын дотор давуулан биелүүлээд байна. Оны эхний 3 сард нүүрсний экспорт 541 сая доллар байсан бол сүүлийн 2 сард бараг хоёр дахин нэмэгдэж, нэг тэрбум 11.4 сая доллар болоод байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


-Зэсийн экспорт буурсан дүнтэй байна. 605 мянган тонн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар буурсан дүн юм. Экспортын орлого мөн 21 хувиар буурч, 632.3 сая доллар болжээ.

-Алтны экспортын биет хэмжээ 1.7 тонноор буурч, 3.5 тонн болов. Үүнийгээ дагаад экспортын орлого ч 43 сая доллараар буурч, 141.7 сая доллар болов.

-Харин төмрийн хүдрийн экспорт огцом нэмэгджээ. Экспортын биет хэмжээ 1.9 сая тонноос 2.2 сая тонн болж нэмэгдсэн бол экспортын орлого 67.9 сая доллараас 139.2 сая доллар болж 2.1 дахин нэмэгдсэн байна.

-Газрын тосны экспортын биет хэмжээ 3.5 сая баррелиас 3.1 сая баррель болж буурсан ч экспортын үнийн дүн 130 сая доллараас 154.1 сая доллар болж 18 хувиар нэмэгджээ.

-Дээрх эрдэс баялгийн түүхий эдээс гадна экспортод жин дарж байгаа бүтээгдэхүүн бол ноолуур. Бохир болон самнасан ноолуурын экспортын хэмжээ 2547 тонноос 2881 тонн болж нэмэгдсэн бол экспортын орлого 95.7 сая доллараас 122.5 сая доллар болж өссөн байна. Үүний дийлэнх нь бохир ноолуур байгаа юм.

Дээрх 6 бүтээгдэхүүний экспорт 2 тэрбум 201.4 сая доллар болж, нийт экспортын 87.4 хувийг бүрдүүлж байна. Уг үзүүлэлт 2015 оны эцсээр 80.8 хувь, 2016 оны эцсээр 85.7 хувь байсан юм.


С.Болд-Эрдэнэ




Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.