Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Чехийн уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулав

“Mongolia Mining 2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцохоор ирсэн Чехийн уул уурхайн компаниудын төлөөллүүд өнөөдөр “Galaxy Tower”-т өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж,  шинэ харилцагч нартайгаа бизнес уулзалт хийлээ. Тус арга хэмжээнд Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суух Элчин сайд бөгөөд дипломат корпусын ахлагч, эрхэмсэг хатагтай Ивана Гролова болон “Инко инженийренг”, “Зам-Сервис”, “Энэлекс” зэрэг компаниуд удирдлагууд, бизнес менежерүүд оролцсон юм.

“Инко инженийренг” компани нь ил болон далд уурхайн олборлолтын босоо, налуу, хэвтээ тээвэрлэлтийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг бол 1994 онд байгуулагдсан “Зам сервис” ХХК нь гүний,  далд уурхайн олборлолтын боловсруулах үйлдвэрийн технологийн удирдлагын бусад цахилгаан тоног төхөөрөмжийн системийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж.

Харин  “Энэлекс” компани нь Чехийн хөрөнгө оруулалттай бөгөөд үйл ажиллагаагаа гол төлөв уул уурхайн болон эрчим хүчний салбарын тусгай цахилгаан тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэлд чиглүүлдэг байна. Тус компанийн үйлдвэрлэлийнх нь программын  бүтээгдэхүүнүүдэд  цахилгаан станц, дулааны станц, уурын зуух, үйлдвэрийн шатаах цех зэргийн нүүрсний үнсжилтийг хэмжигч болон хүчил төрөгийн анализаторууд ордог аж.

Г.Идэр