Данийн компани 9МВт-ын хүчин чадалтай салхин турбин бүтээлээ

2017-02-13 13:55

Данийн эрчим хүчний “MHI Vestas” компани 9МВт-ын хүчин чадалтай V164 салхин турбиныг өнгөрсөн оны сүүлээр ажиллуулж эхэлсэн тухай  өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна. Дэлхийд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох уг салхин турбин 24 цагийн дотор 216 мянган кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоожээ. Энэ нь АНУ-ын 240 айлын цахилгааны сарын хэрэгцээтэй дүйхүйц юм.

Уг V164 салхин турбины далбангийн урт нь 80 метр, жин нь 38 тонн, турбины баганын өндөр нь 220 метр юм байна. Ашиглалтын хугацаа нь 25 жил бөгөөд ашиглагдаж дуусах үед турбины эд ангийн 80%-ийг дахин боловсруулах боломжтой байхаар бүтээжээ.

Данийн компани энэ турбиныг далайд суурилуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд далайн эргийн салхин турбины хэмжээ томорч, бүтээмж нь улам сайжирсаар байгаа билээ. Хойд Европын ихэнх орнууд чулуужсан түлшнээс татгалзах алхмын хүрээнд салхин сэнсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт эрчимтэй хийж байна. Европын холбооны цахилгаан хангамжид салхины эрчим хүчний эзлэх хувь 2000 онд дөнгөж 2%-тай байсан бол одоогийн байдлаар 12% болтлоо өсчээ.

Зөвхөн Европ ч гэлтгүй Канад улсын хувьд салхины эрчим хүчний эх үүсвэр хүрээгээ тэлсээр байна. Канадын Нова Скоша, Кэбэк, Онтарио зэрэг мужид нийтдээ 702 МВт-ын хүчин чадал бүхий 21 салхин станцын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ. Канад улсын хэмжээнд суурилуулаад буй салхин турбинуудын нийт хүчин чадал одоогийн байдлаар 11,898 МВт-д хүрээд байгаа нь тус улсын цахилгааны нийт хэрэглээний 6%-ийг хангахуйц болоод буй юм. Энэ онд шинээр нэмж 700МВт бүхий салхины станц байгуулах төлөвтэй байгааг тус улсын Салхины эрчим хүчний холбоо мэдээлжээ. Сүүлийн 11 жилийн турш Канад улс өөр бусад төрлийн эрчим хүчнээс илүүтэйгээр салхины эрчим хүчний төслүүд хэрэгжүүлснийг тус холбооны Ерөнхийлөгч Роберт Хорнунг онцолжээ.


Уул уурхайн салбарт ч салхины эрчим хүчний хэрэглээ дэлгэрч эхлээд байна. Тухайлбал Чили улсад хэрэгжиж буй Los Pelambres зэсийн уурхайн цахилгааны хэрэглээг залгуулахаар 115МВт-ын хүчин чадал бүхий салхины станц 2014 онд байгуулагдсан байна. Станцаас үйлдвэрлэгдэх цахилгааны 70%-ийг уурхайд, үлдсэнийг зах зээлд нийлүүлдэг ажээ.

Los Pelambres уурхай нь дэлхийд томд тооцогдох зэсийн орд бөгөөд 2016 онд 355 мянган тонн зэс, 7.1 мянган тонн молибден, 58 орчим мянган унц алт үйлдвэрлэжээ.  Цаашид тус уурхай 22 жил ажиллах төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд салхин станцаас эрчим хүч тогтмол худалдаж авах юм.

Яг энэ төсөл шиг томоохон салхины төсөл уул уурхайн салбарт хэрэгжээгүй боловч бага хүчин чадалтай салхины станц юмуу салхи-дизель хосолсон эрчим хүчний төслүүд Канад, Аргентин, Мавритан болон бусад улс оронд хэрэгжсэн жишээ олон байдаг. Эдгээр нь сэргээгдэх эрчим хүчний хүрээ хурдацтай тэлж буйн тод илрэл юм.


А.Хулангоо

 

Сэтгэгдэл байхгүй байна

  • Уншигч
    Баярлалаа Сайхан нийтлэл байна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 19 цаг 50 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
  • Уржигдар 13 цаг 34 минутад
    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
  • Уржигдар 11 цаг 26 минутад
    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
  • Уржигдар 10 цаг 17 минутад
    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
  • 2019-10-15 13:59
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.