Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP Billiton компанийн удирдлагууд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар BHP Billiton компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Жак Насер, Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи нар хүлээн авч уулзсан байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Уулзалтаар дэлхийн уул уурхайн тэргүүлэгчдийн нэг BHP Billiton компанийн худалдаа, олон улсын түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцжээ. Тус компани нь Америкийн хөрөнгө оруулалтаар занараас газрын тос, байгалийн хий, Мексикийн хойгт газрын тос тус тус олборлохоос гадна Рио Тинто компанитай хамтран Аризона мужид зэс олборлох төсөл хэрэгжүүлдэг.

Э.Од