Байгаль орчны ”баталгаажаагүй” аудит

2017-01-09 11:05



Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр

Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.

Одоогийн нөхцөл байдал

“Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ” гэсэн ганц заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны шинэчилсэн найруулгаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн дэд зүйл болгон оруулсан боловч байгаль орчны аудит хийгээгүй тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох заалт огт ороогүй нь харамсалтай.

2012 оны хуульд дээрх заалт орсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 350 гаруй уул уурхай болон үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжиж байгаа ч 20 хүрэхгүй хувь нь байгаль орчны аудитыг эрх бүхий байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан нь тун ч хангалтгүй үзүүлэлт юм.

Байгаль орчны аудит нь бизнесийн үйл ажиллагаа биш. Энэ нь гуравдагч талаас уул уурхайн төсөлд байгаль орчны хөндлөнгийн хяналт хийснээр дүгнэлт гаргаж, шаардлагатай бол засч залруулах зөвлөмж өгөх үйл ажиллагаа юм. Үүнийг төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгө оруулагчдын аль нь ч хэрэгжүүлэхгүй байгаа нь “баталгаажаагүй байгаль орчны аудит” гэж тодорхойлоход хүргэж байна.

Байгаль орчны аудитын байгууллагуудын гүйцэтгэсэн аудитын тайланг хэрэглэгчид яагаад “баталгаажаагүй байгаль орчны аудит” гэж үзэж байгаагийн голлох шалтгаануудыг дор жагсаая. Үүнд;


•    Байгаль орчны аудит нь байгаль орчныг хамгаалах бусад хуулиудтайгаа уялдаа холбоо муутай байна. Үүний улмаас аудит хийлгээд илэрсэн зөрчил дутагдлаа засах ажил хийгдэж байхад мэргэжлийн хяналтын шалгалт энэ үйл явцыг зөрчлөө засч байна гэж үзэхгүй торгууль шийтгэвэр ноогдуулах байдал түгээмэл байгаагаас аж ахуйн нэгжүүд байгаль орчны аудит хийлгэхийг үр дүнгүй илүүц зардал гэж үзэж байна.

•    БОАЖЯ-ны аудит хариуцсан мэргэжилтнүүд байгаль орчны чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус хүн асуудлыг хариуцан ажилласаар байгаагаас гадна зөвхөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний судалгааг хийж ирсэн, уул уурхайн төсөлд ажиллаж байгаагүй мэргэжилтэнд аудиторын эрх олгож байгаа нь Монгол улсад байгаль орчны аудит нэвтэрсэн гэж дүгнэх боломжгүй болгож байна.   

•    БОННҮ-д нэмэлт тодотгол хийхэд аудит хийлгэсэн байх, тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээлгэж өгөхдөө аудитын тайлан хавсаргах, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцааж авахдаа аудитын дүгнэлт гаргуулсан байх зэрэг заавал хэрэгжүүлэх журмуудын заалт, шаардлагуудыг салбарын яам нь хэрэгжүүлэхгүй байгаагаас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд байгаль орчны аудитад ач холбогдол өгөхгүй байна.

•    Байгаль орчны аудит хийх эрхийг олгохдоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудад давхцуулан олгосноор тухайн төслийн БОННҮ-г хийсэн мэргэжлийн байгууллага нь өөрийн хийсэн үнэлгээнд аудит хийсэн тохиолдол цөөнгүй гарч байна.


Тэгвэл энэхүү асуудлыг аль аль талдаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийн, цаашид жинхэнэ ёсоор баталгаажсан байгаль орчны аудит хийдэг, түүнийгээ хэрэгжүүлдэг болохын тулд ямар алхмууд хийж болох зарим шийдлийг жагсаая. Үүнд;


•    Байгаль орчны аудит нь тухайн төслийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-д тулгуурлан хийгддэг. Тиймээс эхний ээлжинд үнэлгээний чанарыг сайжруулж, хэрэгжилтийг хангаж сурсны дараа байгаль орчны аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зүйтэй боловч байгаль орчны аудит хийлгэснээр эргээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чанар сайжрах тул зэрэгцээд нэг нэгнээ хянаад хөгжөөд явах бүрэн боломжтой.  
•    Төрийн захиргааны төв байгууллагын болон эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтнүүд мэргэжлийн шаардлага хангасан төдийгүй хуулийг бүрэн хэрэгжүүлэх мэдлэг чадвар, хариуцлагатай байх.
•    Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх болон байгаль орчны аудит хийх эрхийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг давхцуулахгүйгээр тодорхой шалгуураар олгох.
•    Байгаль орчны аудит, байгаль орчны төрийн хяналт шалгалт, байгаль орчны дотоод хяналт гэсэн үйл ажиллагаануудын хамрах хүрээг зааглах, хяналтын албан тушаалтнуудын эрхийн хэм хэмжээний ялгааг тодорхой болгож, аж ахуйн нэгжүүдэд үүсдэг дарамтуудыг багасгах
•    Байгаль орчны аудитын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хийдэг болж томоохон хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцүүлснээр дотоодын аудит, гадаадын аудит гэсэн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэж, аль аль талдаа хариуцлага хүлээх механизм бүрдэх юм.  
•    Байгаль орчны аудиторуудыг бэлтгэхдээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тоонд биш чанарт ач холбогдол өгөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Зах зээлийн эрэлтээс хэтийдсэн нийлүүлэлт байх нь тухайн салбарыг чанаргүй, аргацаасан байдал руу түлхдэгийг байгаль орчны үнэлгээний жишээ бэлээхэн харуулж байна.

Манай улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр маш олон хатуу чанга хууль дүрмүүдтэй ч хэрэгжилт сайжрахгүй хэвээр байна. Иймд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх салбарын мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварын түвшинг тогтоож, байгаль орчны мэргэжилтний ёс зүйн дүрэмтэй болох нь зүйтэй. Үүнд;

•    Байгаль орчны мэргэжилтэн /2-5 жил/ =>
•    Байгаль орчны мэргэшсэн мэргэжилтэн/5-8 жил/ =>
•    Байгаль орчны аудитор /8-11 жил/ =>
•    Байгаль орчны зөвлөх /11 жилээс дээш/ гэх мэт...

Дээрх шатлалаар ур чадвараа баталгаажуулсан бүх түвшний мэргэжилтнүүд нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх бүрэн боломжтой юм. Мөн төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хооронд гүүр болох, хөндлөнгийн судалгаа шинжилгээг цогцоор хийж дүгнэлт, зөвлөмж гаргах бүтэц үүрэг бүхий мэргэжлийн нэгдсэн институт байгуулах нь бидэнд тулгараад байгаа энэхүү асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар болох юм.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Маш ноцтой, маш хурдан хувь хүний ​​хооронд зээл с
    маш ноцтой маш хурдан хариу үйлдэл хоёрын хооронд тодорхой зээл санал болгох үнэ petermullerservicegmailcom Би олон улсын зээл санал болгодог бие даасан байна бодит хэрэгцээнд нь хэн нэгэн ноцтой сайханд 2000-аас 500000 богино болон урт хугацааны тусгай хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь хүү нь 2 төлөх хугацаанд нь Дараах бүх чиглэлээр санхүүгийн зээл олгож байна Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Хувийн зээл Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хүнд зүйл байхгүй
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  •  зээл
    Ялангуяа маш ноцтой маш хурдан хариу үйлдэл хоёрын хооронд зээл санал болгох үнэ petermullerservicegmailcom Би зээлийн олон улсын санал болгож бие даасан байна бодит хэрэгцээнд нь хэн нэгэн ноцтой сайханд 2000-аас 500000 богино болон урт хугацааны тусгай хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь хүү нь 2 төлөх хугацаанд нь Дараах бүх чиглэлээр санхүүгийн зээл олгож байна Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Хувийн зээл Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хүнд зүйл байхгүй
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  •  зээл
    Ялангуяа маш ноцтой маш хурдан хариу үйлдэл хоёрын хооронд зээл санал болгох үнэ petermullerservicegmailcom Би зээлийн олон улсын санал болгож бие даасан байна бодит хэрэгцээнд нь хэн нэгэн ноцтой сайханд 2000-аас 500000 богино болон урт хугацааны тусгай хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь хүү нь 2 төлөх хугацаанд нь Дараах бүх чиглэлээр санхүүгийн зээл олгож байна Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Хувийн зээл Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хүнд зүйл байхгүй
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • санхүүгийн банк
    маш ноцтой маш хурдан хариу үйлдэл хоёрын хооронд тодорхой зээл санал болгох үнэ petermullerservicegmailcom Би олон улсын зээл санал болгодог бие даасан байна өсгөгч lsquo 2000 өсгөгч хувийн богино урт хугацааны зээл олгох ашиглах болно капиталын эгнээндээ нэгтгэсэн 500000 amp amp lsquo дээр үл хөдлөх хөрөнгийн бэлэн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн Авто зээл хувийн зээл бүх ноцтой хүмүүс бодит хэрэгцээтэй хүүний түвшин нь дараах чиглэлээр даяар octroie Санхүүгийн зээлийн эргэн төлөлт хугацаанд 2 байдаг байна Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хүнд зүйл байхгүй
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зээлийн төлбөр
    Би олон улсын зээлийг санал болгодог хувь хүн юм -аас 2000 оны хүн болон 500000 бодит хэрэгцээнд байгаа бүх ноцтой хүмүүс урт болон богино хугацааны хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь хүү нь 2 төлөх хугацаанд нь Дараах бүх чиглэлээр санхүүгийн зээл олгож байна Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Хувийн зээл Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хэрэггүй хүнийг и-мэйлээр явуулаарай petermullerservicegmailcom
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Хувь хүмүүсийн хоорондын ноцтой, найдвартай зээл
    Та гацсан хориглоно банк байгаа бөгөөд та банкуудын ашиг байхгүй бол эсвэл та илүү сайн төсөл байна санхүүжилт муу зээл шаардлагатай эсвэл бизнест хөрөнгө оруулалт хийх мөнгө төлбөрөө төлөх мөнгө хэрэгтэй Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай Бид таньд зээлийн хүүг 5000 € хүртэл 500 мянган еврогийн зээл олгоход бэлэн байна Манай нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл petermullerservicegmailcom
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • 72 цагийн дотор зээлээ нэн даруй авах
    маш ноцтой маш хурдан хариу үйлдэл хоёрын хооронд тодорхой зээл санал болгох үнэ petermullerservicegmailcom Би олон улсын зээл санал болгодог бие даасан байна бүх ноцтой хүн 500000 € 2000 € нь тусгай богино болон урт хугацааны хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь юм бодит хэрэгцээтэй хүү нь 2 төлөх хугацаанд нь Дараах бүх чиглэлээр санхүүгийн зээл олгож байна Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Хувийн зээл Би хамгийн ихдээ 72 цагийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна өргөдөл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа ирнэ үү Ямар ч ноцтой хэрэггүй хүмүүсээс татгалзах petermullerservicegmailcom
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Мэргэжилтнүүд нь нэгдэн нийлэх чух*****
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00