Н.Батбаяр: Уурхайн хаалтын хууль хариуцлагыг нэмэгдүүлнэ

2016-10-24 11:00
Уурхайн хаалтын тухай бие даасан хууль батлах ажил эрчимтэй урагшилж байна. Шинэ хууль өлгийдөн авах гэж буй энэ цаг үед нэгэн чухал хурал зохиогдсон нь есдүгээр сарын 7-ны өдөр болсон “Уурхайн хаалт-нийгмийн лиценз”   хуралдаан байлаа. Хуралд салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм. Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо нь Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт, Ил уурхайн инженерүүдийн холбоо, СЕСМИМ төсөлтэй хамтран “Уурхайн хаалт-Нийгмийн лиценз” 11 дүгээр хурлыг зохион байгуулж, “нийгмийн лиценз” буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудлыг уг хурлаар тусгайлан хэлэлцсэн нь онцлог байлаа.




МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


С.Болд

Энэ удаагийн хурлын ач холбогдол, онцлог нь юу вэ?
Хурлыг 2006 оноос хойш зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага анх санаачлан зохион байгуулж байсан бол одоо зохион байгуулалтад нь оролцоод явж байгаа. Ач холбогдлын хувьд маш чухал хурал. Уул уурхайн салбар байгаль орчин, нийгмийн өмнө хариуцлагатай байх ёстой. Тэгж байж үйл ажиллагаа нь тогтвортой, амжилттай явна. Тиймээс энэ хурал эн тэргүүнд уул уурхайн салбар хариуцлагатай байна уу, хариуцлагагүй байна уу гэдгийг тодорхойлдог. Хоёрдугаарт, салбарын мэргэжилтнүүдэд суралцах боломж олгодог. Жил бүр бусдынхаа хийсэн ажилтай танилцаж, сурсан зүйлээ хуваалцаж, туршлага солилцож, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга зам эрэлхийлдэг арга хэмжээ юм. Гуравдугаарт бид уурхайн хаалтын асуудалд сүүлийн 5-6 жил маш өндөр ач холбогдол өгч байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл уурхайн хаалтыг зохицуулах эрх зүйн орчин дутагдалтай байна.

Мөн уурхайн хаалтыг хэрэгжүүлэх санхүүгийн систем бий болгох төгс шийдлийг олж чадаагүй байна. Эдгээр асуудлыг яаж шийдэж болохыг салбарын мэргэжилтнүүд ярилцаж, тодорхой санал санаачилгыг төр, засгийн байгууллагад тавьдаг.

Харин энэ жилийн хурлын ач холбогдол нь олон жил ярьсан зүйлээ эцэслэн шийдэл болгож байна.

Анхны жилүүдэд нөхөн сэргээлтийн талаар ярьдаг байсан бол жил ирэх тусам асуудал гүнзгийрэн, уурхайн хаалтыг хөндөж байна. Энэ жилийн хувьд уурхайн хаалтын хуулийн төсөл боловсруулах хэмжээнд ярьж байгааг ахиц дэвшил гэж харж байна?
Хөгжил үе шаттай. Нэг л өглөө бүх зүйл хувьсан өөрчлөгддөггүйтэй адил. Эхэн үедээ бид нөхөн сэргээлт хийж болдог гэсэн мессежийг уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд өгөх нь чухал байсан. Дараагийн жилүүдэд нөхөн сэргээлтийг уурхайн хаалт гэж ойлгож болохгүй. Уурхайн хаалт маш өргөн хүрээний асуудал хамардгийн нэг хэсэг нь л нөхөн сэргээлт. Бусад асуудлыг орхилгүй авч явах ёстой юм гэдгийг ойлгуулахыг оролдлоо.

Сүүлийн 2 жилд үүнийг зохицуулах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байгаатай санал нийлж, бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар уурхайн хаалтыг зохицуулах боломжгүй учир Уурхайн хаалтыг зохицуулах тухай хууль, Уурхайн хаалтыг санхүүжүүлэх тухай хууль гэсэн бие даасан хуулиуд гаргаж, зохицуулах шаардлагатай байна. Ийм зохицуулалтгүйгээс олон жил ажилласан уурхайнуудын үйл ажиллагаанд алдаа, гажуудал гарч байна. Үүнийг засч залруулах ёстой.
 
Гажуудлын хамгийн сүүлийн жишээ нь Орхон голыг бохирдуулж буй алтны компаниуд гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Орхон голын бохирдолт, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хамгийн сүүлийн жишээ мөн. Бас Бор-Өндөрийн УБҮ-ийн уурхайн хаалтыг хийхэд шаардлагатай санхүүжилт бүрдүүлэхтэй холбоотой үүсч байгаа асуудлууд гэх мэтчилэн байна.

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулснаар алтны олборлолт, борлуулалт нэмэгдэх байдлаар эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсан. Харин сөрөг тал нь байгаль орчин дээр илэрч байна. Орхон голын бохирдлыг яаж шийдэх вэ?
Хамгийн гол нь компани өөрөө хариуцлагатай байх асуудал юм. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани заавал өөрөө ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байхгүй. Үйл ажиллагааныхаа зарим хэсгийг туслан гүйцэтгэгч компанид хариуцуулж, гэрээт олборлогчоор олборлуулж болно. Олон улсын практикт байдаг эдгээр зүйлсийг хориглоогүй. Гэхдээ өөрөө юу ч хийхгүйгээр бүх зүйлээ туслан гүйцэтгэгч компаниудад хариуцуулчихдаг, тэдгээр нь бүгд яг адилхан ханддаг байдал бий болчихоод байна.  Хуулийн цоорхойг ашигласнаас үүдэн  ийм замбараагүй байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр нэг л компани технологийн дагуу ажиллавал ямар байх билээ. Гэтэл арав гаруй компани орж ирээд, өөр өөрсдийнхөөрөө ашиглалт явуулаад эхэлбэл ямар байдалтай болох вэ гэдэгт асуудал байгаа юм. Ийм үед уулын ажлын төлөвлөгөө гэх мэт зүйлс алдагдаад бүгд дур дураараа олборлолт явуулдаг. Орхон голын бохирдол үүний тод жишээ юм.

Тэгвэл энэ цоорхойг яаж нөхөх ёстой вэ?
Ашигт малтмалын тухай хуульд технологийн процесс хэрхэн явахыг хуульчлах ёстой, эсвэл технологийн процесс биш зохицуулалтыг хуульчлах ёстой гэсэн маргаан явдаг. Угтаа бол уурхайн хаалтыг зохицуулсан эрх зүйн орчин бий болчихвол ийм асуудал ч, маргаан ч гарахгүй. Уурхайн хаалт нь урт удаан хугацааны төлөвлөлт бүхий үйл ажиллагаа юм. Ухаж дуусаад л маргааш нь гэнэтхэн уурхайн хаалт хийнэ, эсвэл хаалт хийхгүйгээр тэр чигт нь хаяад явна гэсэн ойлголт үгүй болно. Уурхай ашиглах гэж байгаа бол хаалтын төлөвлөлтөө эрт хийх ёстой, төсөөллөө эрт гаргах ёстой, орон нутгийнхаа санал хүсэлтийг авч байх ёстой, үргэлж туршиж, сайжруулж байх ёстой. Санхүүжилтээ байнга тооцоолж, эртнээс хуримтлуулах ёстой. Энэ бүх асуудлыг Уурхайн хаалтын тухай хуулиар зохицуулах боломжтой учраас хууль батлагдчихвал Орхон голынх шиг хариуцлагагүй байдал гарахгүй гэж харж байгаа.

Ер нь нөөц багатай ордыг ашиглаж болохгүй гээд шууд хэлчих боломжгүй. Эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой эсэх, уурхайн хаалтад шаардлагатай хөрөнгийг төслийн өгөөж дааж чадах эсэх гэх мэт асуудлыг эртнээс бүгдийг нь тодорхойлоод авбал ухуулах, ухуулахгүйгээ шийдэж болно.

Компанийн хувьд ч гэсэн төслийг хэрэгжүүлснээр юу олж авах вэ гэдгээ урьдчилан харж, хэрэгжүүлэх эсэхээ шийдэх боломжтой. Олборлолт хийгээд олсон ашиг нь уурхайн хаалтад шаардлагатай хөрөнгөд хүрэхгүй бол компани өөрөө татгалзах боломжтой  болно.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ENE NOVSHIIG HALAACHEE ENE MESTEND UMHIIRTLUU AVILGAL ABJ BAYJSAN GAR BAIGALI ORCHIN YAJ BUDAA BOLJ BAIGAA BILEE
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • ENE NOVSHIIG HALAACHEE ENE MESTEND UMHIIRTLUU AVILGAL ABJ BAYJSAN GAR BAIGALI ORCHIN YAJ BUDAA BOLJ BAIGAA BILEE
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 43 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 6 цаг 53 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 12 цаг 2 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Уржигдар 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • 2019-06-18 18:06
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.