Энэтхэгийн зээлийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна

2016-04-18 13:34

The Mongolian Mining Journal /2016.3 сар №087/

2015 оны 5 дугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын  хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон билээ. Уг зээлийн шугамыг ашиглах талаар ямар ажил хийгдэж байгааг   Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.  




Э.Оджаргал


Өнгөрсөн оны 5 дугаар сард Энэтхэг улсаас Монгол улсад 1 тэрбум ам.долларын зээл олгох тухай мэдэгдсэн. Зээлийн зориулалтыг тухайн үед юу гэж тохиролцсон юм бэ?
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 оны 5 дугаар сард Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд дэд бүтцийн салбар чухал ач холбогдолтойг харгалзан эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж, 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээхээр шийдвэрлэснийг айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди мэдэгдсэн.

Урт хугацааны хөнгөлөлттэй зээл учир зээлийг олгох нөхцөл, зарцуулалтын талаар тодорхой шаардлага Энэтхэг улсын зүгээс тавьсан уу?

Манай улс 1990 оноос хойш БНЭУ-аас 27,51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь нийт хөнгөлөлттэй зээлийн 1 хувийг эзэлж байна. Ерөнхий сайд Н.Моди 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай дэд бүтцийн салбарт зориулж олгохоо мэдэгдсэн. Энэтхэгийн талаас анх Libor+1.5%, 8 жилийн хугацаанд эргэн төлөгдөх санал тавьж байсан. Энэ сарын эхээр манай ЗГХЭГ, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам зэрэг байгууллагаас бүрдсэн Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо ажиллаж, зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцсанаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 7 жил байхаар тохиролцоод ирлээ. Одоо зээлийн ерөнхий хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна. Энэхүү зээлийг бүхэлд нь дэд бүтцийн салбар, тодруулбал төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Тус зээлийг олгох тодорхой хугацааг тохирсон болов уу?
Дээр дурдсанчлан ойрын хугацаанд Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, дараагийн алхмуудыг хийх шаардлагатай.  

2016 онд Монгол улсад орж ирэх тодорхой зээл тусламж байгаа  юу?
Энэтхэгийн хөнгөлттэй зээлээс гадна БНХАУ-ын “Эксим” банкны 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал яригдаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах асуудал нээлттэй. Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үүнийг зохицуулдаг.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 42 минутын өмнө
    Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
  • 21 цаг 37 минутын өмнө
    Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
  • 22 цаг 20 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
  • Уржигдар 20 цаг 35 минутад
    “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
  • Уржигдар 14 цаг 48 минутад
    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.