Хоёрдогч ашигт малтмал дээр 1.5%-ийн роялти тогтооно

2016-03-10 11:17



The Mongolian Mining Journal, 2 дугаар сар, /№ 002, 087/
G.Iderkhangai

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уул уурхайн хоёрдогч ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн эрхзүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас УИХ-д өргөн бариад удаагүй байгаа билээ. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас тодрууллаа.


Г.Идэр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах   хуулийн  төсөлд яг ямар зохицуулалтууд тусгагдаж байгаа вэ?
Энэ өөрчлөлт нь боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтууд юм. Хууль батлагдвал дагалдах журмууд гарахгүй, шууд хэрэгжээд явна. Мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Төлбөр, хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно.

Хоёрдогч ашигт малтмал болон хоёрдогч ашигт малтмалын боловсруулалт гэж юуг хэлэх, энэ төрлийн ашигт малтмалыг боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шаардлага тавих, тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр олгох, ашигт малтмалын төлбөр хэд байх   зэрэг хэд хэдэн зүйлийг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн.

Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал ашигласны төлбөр 5% байгаа. Үүн дээр үнээс нь хамаараад өсөн нэмэгдэх роялти төлдөг. Тиймээс бид эдийн засгийн хөшүүрэг хийж өгөх үүднээс  ашигт малтмал ашигласны төлбөр 5%-ийг хоёрдогч ашигт малтмал дээр 1,5% болгохоор хуулийн төсөлдөө тусгасан.

Ийм тохиолдолд одоогийн технологиор ашиглах боломжгүй хоёрдогч ашигт малтмалын лиценз эзэмшигч нь Аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр гэрээгээ хянуулснаар үйл ажиллагаа  явуулж,  илүү дэвшилтэт, шинэ технологи ашиглах боломж бүрдэх юм.

Тухайн аж ахуйн нэгж аливаа ордыг ашиглах ТЭЗҮ-дээ хоёрдогч ашигт малтмалын талаар тусгаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байх шаардлагатай. Мөн  Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас жил бүр баталдаг уулын ажлын төлөвлөгөөнд  хоёрдогч ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг тодорхой тусгах ёстой. Ямар технологи ашиглах, хэдий хэмжээний ашиг олох, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй байх зэрэг бүх  тооцоо нь бэлэн тийм аж ахуйн нэгжүүдтэй холбогдох газар  гэрээ байгуулж,  зөвшөөрөл олгоно.

“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин” компанийн хооронд хэдэн жил ужгирсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн маргаан энэ хуулиар бүрэн зохицуулагдах уу?
“Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд уул уурхайн хаягдал, овоолгыг ашиглан дахин боловсруулсан катодын зэс үйлдвэрлэдэг “Эрдмин”, “Ачит ихт” гээд хоёр үйлдвэр байгаа.  Эдгээр үйлдвэрийн дунд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн маргаан байсаар ирсэн. Аль аль нь ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй. “Эрдэнэт үйлдвэр” болохоор өөрсдөө ашиглаагүй юмныхаа төлөө татвар төлөхгүй гэдэг. Тиймээс хоёрдогч ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг нь олгочихвол өөрсдөө улсын төсөвт татвараа шууд төлөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн жонш, холимог метал, алт, зэсийн  бүх уурхайд хаягдал, овоолго дахь хоёрдогч түүхий эдийг ашиглах хууль эрх зүйн орчин үүсч байгаа юм. Ямар ч технологи ашигласан газрын доорх ашигт малтмалыг 100 хувь ашиглах боломж байдаггүй. Тавантолгой орд 6.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Тиймээс ирээдүйд 5 тэрбум тонн нүүрсээ  зарж чадах уу, үгүй юу гэдэг асуудал бидэнд тулгарна. Ийм нөхцөлд хоёрдогч түүхий эдийг ашиглах эдийн засгийн хөшүүрэг хийгээд өгчихвөл нүүрсээ шууд гаргаад зарах биш, боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэх боломжтой болно.

Хоёрдогч ашигт малтмалыг ашиглах технологи дэлхийд хэр хөгжсөн бэ?
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон уламжлалт угааж баяжуулах технологиос татгалзаж байна. Экологийн хувьд цэвэр төдийгүй хаягдалгүй бүрэн ашиглах үүднээс ашигт малтмалыг агаарын урсгалаар хүндийн хүчний ялгаагаар ангилан ялгах чиглэлийг эрчимтэй судалж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.

Жишээлбэл, Өмнөд Африкийн цөл нутгийн алтны шороон ордоос алт, Казахстаны тал нутгийн элснээс цутгуурын хэвний элсийг, Баруун болон төв Америкт гялтгануурыг, зүүн өмнөд Азид хүндийн хүчний ялгаагаар агаарын урсгалаар ялгах ангилуурыг ашиглан баяжуулж байгаа.

Хуулийн төсөл хэдийгээр батлагдах бол?
Хаврын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.