АДБХОБ-нд Монгол улсын хувь нийлүүлэх хөрөнгө 41.14 сая ам.доллар

2016-01-13 11:28
Э.Жаргал              

2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ийг үүсгэн байгуулах санаачилгаа олон улсад анх зарласан билээ. Ингэхдээ Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох саналыг тавьсан юм.

Монгол улсын Засгийн газар 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, банкны үүсгэн байгуулагчаар оролцох ажлыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ. Энэ дагуу АДБХОБ-ийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бай­даг. Хэлэлцээрийн үр дүнд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгон Элчин сайд  10 дугаар сарын 24-нд гарын үсэг зурсан билээ.





Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд Монгол улс ямар ажил хийж байгаа талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын зөвлөх Н.Ганзоригоос тодрууллаа.   


Монгол улсын зүгээс одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?
Банк байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нийт 57 улс орны төлөөлөгчид таван удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан. Банкны хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, саналын эрх, үйл ажиллагааны чиглэл, тухайн улс орны эрх үүрэг зэрэг асуудлаар санал солилцсоны үр дүнд АДБХОБ-ийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулсан.

Төслийг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэн байдаг. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо АДБХОБ үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус баримтаа 10 дугаар сарын 7-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцэж, 10 дугаар сарын 8-ны өдрийн ээлжит УИХ-аар соёрхон баталлаа. Энэхүү соёрхон баталсан баримт бичгээ БНХАУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.

Гишүүн орны хувьд Монгол улс хэчнээн хэмжээний хөрөнгөөр хувь оруулах юм бэ?
Өнөөдрийн байдлаар банкны үүсгэн байгуулагч гишүүд 57 орон байгаа бөгөөд үүнээс бүс нутгийн 37 орон, бүс нутгийн бус буюу Европын 20 орон байна. Эдийн засаг нийгмийн хөгжил, дэд бүтцийг дэмжих зорилгоор байгуулагдаж байгаа энэ банкны нийт хувьцааны 75%-ийг бүс нутгийн 37 орон эзэмшинэ. АДБХОБ-ны баталгаажсан хувьцаа 100 тэрбум ам.доллар байхаар тооцож, хөрөнгийн 20% буюу 20 тэрбум ам.долларыг үүсгэн байгуулагч гишүүн орнууд хувь нийлүүлж бүрдүүлэх юм. Хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг АДБХОБ-ны нийт гишүүн улс, орнуудын ДНБ-д суурилж тооцоолсон. 

Монгол улсын хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага буюу нийт 41.14 сая ам.доллар болж байгаа юм.  Үүний 20% гэхээр 8.22 сая ам.долларыг таван жилийн хугацаанд 5 хуваан хувь нийлүүлнэ. Тэгэхээр манай улс ойролцоогоор жил бүр 1.6 сая доллар төлнө гэсэн үг. Монгол улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41.14 сая ам.доллар гэдэг нь банкинд 0.3013%-ийн саналын эрхтэй оролцоно гэсэн үг.

Гишүүн орны оруулах энэхүү хөрөнгийг Монгол улс хэрхэн шийдвэрлэсэн бол?
Өнгөрсөн жилээс төсөвт суулгасан мөнгө учир манай улсаас гаргахад нэг их хүндрэлтэй зүйл байхгүй гэж үзэж байна.

Гишүүн орны хувьд Монгол улсад ямар давуу тал бий болох вэ?
АДБХОБ-ны гишүүнээр элсэн орсноор Монгол улсад хэд хэдэн давуу тал бий болж байгаа юм. Гишүүн орнуудын төсөл хөтөлбөрүүдийг түрүүлж хэрэгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалт шаардагддаг дэд бүтцийн төслүүдийг анхаарах, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүү болоод хугацааны хувьд давуу эрхтэй байх болно. Нөгөөтэйгүүр манай улс дэлхийн хэмжээнд үйл ажиллагаатай олон банкуудаас сонголт ихтэй болж байна.

Манай улсаас дэвшүүлэхээр төлөвлөгдсөн тодорхой төслүүд бий юу?
Ямар төслүүдийн ТЭЗҮ хийгдэж дууссан, алийг нь хэрэгжүүлэх боломжтой талаар судалгаа  хийж байна. Одоогоор төслүүдийг тодорхой хэлэх боломжгүй байна.

АДБХОБ-ны үйл ажиллагаа хэзээнээ эхлэх вэ?
2016 оны 1 дүгээр улиралд багтаж эхэлнэ гэж бид харж байгаа. Банкны удирдагч нарын зөвлөлд гишүүн орон тус бүрээс төлөөлөл байх юм. Энэ зөвлөлөөс 12 гишүүнтэй /бүс нутгийн 9 гишүүн, бүс нутгийн бус 3 гишүүн/ Захирлуудын зөвлөлийг сонгон ажиллуулна.

АДБХОБ байгуулагдсанаар улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Азийн улс орнуудад тулгарч буй хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж, бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой юм.

The Mongolian Mining Journal, 2015.12 /012-085

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 42 минутад
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
  • 2020-03-30 14:43
    Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
  • 2020-03-27 12:46
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.