Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Далд уурхайн бүтээн байгуулалтыг оны эхээр эхлүүлж магадгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ 7 хоногт эцэслэн шийдэгдэж, 12 дугаар сарын 16-нд Улаанбаатарт гарын үсэг зуран албажуулах болсон талаар мэдээлсэн билээ.

Харин “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өчигдөр олон улсын нэгэн форумын үеэр “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын барилгын ажлыг ирэх оны эхээр эхлүүлэх боломжтой хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр “Бид төслийн санхүүжилтийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ онд бүтээчихнэ гэж таамаглаж байна. Харин далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх тухайд ирэх жилийн эхээр шийдвэр гаргах боломжтой болно гэж харж байгаа” гэж хэлснийг олон улсын мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.

Мөн зэсийн үнэ сүүлийн 6 жилийн доод цэгтээ ирсэн, ойрын 2 жилдээ өсөх хандлага байхгүй хэмээн “Рио Тинто” компани үзэж байгаа аж. Гэхдээ нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүйг сануулсан байна. Тиймээс “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлэх тааламжтай цаг үе хэмээн үзэж байгаа бололтой. Жан Себастьян Жак “Бидэнд хэрэгтэй зүйл бол тууштай тогтвортой байдал. Өнөөдөр бидний хувьд таатай орчин бүрдсэн гэж итгэж байна” гэдгээ онцолжээ.


С.Болд-Эрдэнэ