Н.Алгаа: Хуульд заасан гурван асуудлыг загвар гэрээнд тусгаад, бусдыг хавсралтаар оруулах хэрэгтэй

2015-11-18 11:06
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаагаас Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний талаар тодрууллаа.

Г.Идэрхангай

Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний төсөлд МУУҮА ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ? Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг төлөөлсөн байгууллагын хувьд тодорхой саналууд байгаа байх?
Энэ загвар гэрээний төсөлд нэг л санал байна. Зарим улсад  хуульчилсан, зарим улсад нь сайн дураараа байж байдаг нийгмийн хариуцлагын асуудлууд энд хөндөгдөж байгаа.  Монголд сайн дураар хэрэгждэг юм гэж байдаггүй. Байлаа ч тааруухан. Тийм учраас 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд гурван чухал асуудлыг, тодруулж хэлбэл “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж хуульчилсан.

Загвар гэрээний төслийг хуулийн яг энэ хүрээнд л хийх ёстойг заагаад өгчихсөн байна. Бусдыг нь нэмэлтээр харилцан тохиролцох байдлаар тусгаж болно. Зарчмын ийм л зүйл загвар гэрээнээс харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д Орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулна гэсэн. Харин Загвар гэрээнд аймаг болон сумын аль түвшинд байгуулахыг тодорхой заагаагүй нь зөв үү?
Орон нутгийн засаг захиргаа гэдэг нь аймаг, сум, багийн захиргааг хэлнэ гээд биччихсэн, Дээд шүүхийн тайлбартай заалт Ашигт малтмалын тухай хуульд бий.  Үүнээс өөр тайлбар бичих арга байхгүй. Тэгэхээр засаг захиргааны аль түвшинтэй нь гэрээ байгуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна.  Загвар гэрээний хавсралтаас гадна Хамтын ажиллагааны хороо, Хамтран ажиллах хорооны журам гэж байгаа. Энэ журмыг зөвлөмж маягаар дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Нээлттэй байдлыг л бий болгох ёстой. Мэдээж энэ нь орон нутгийн иргэдийн оролцоог хангаснаар л биелнэ.

Аймаг, сум, багийн алинтай нь гэрээ байгуулах юм бэ гэдэг асуудал орон нутагт гардаг. “МоЭнКо” компанийн Хөшөөтийн уурхай баг, сум, аймагтай нэг удаа гэрээ байгуулж үзсэн. Сүүлд нь нийлүүлээд аймагтай байгуулж  байсан юм.  

Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт дээр иргэдийн саналыг тусгаж, шийдвэрлэх асуудлыг Хамтын ажиллагааны хороо хариуцаж ажиллах юм байна.  Хараат бус, санаачилгатай ажиллах ёстой энэ бүтцийг Та хэрхэн харж байна вэ?
Хорооны  бүрэлдэхүүн ямар үе шаттай ажиллах вэ гэдгийг нарийн зөвлөмж маягаар, шаардлагаар гэрээний хавсралтаар оруулж өгсөн нь дээр. Баг хуралдаад ямар асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаагаа тэмдэглэл хөтөлж бичээд, үүнийгээ суман дээр өргөтгөж тусгаад, аймаг руугаа явдаг үе шат байх хэрэгтэй. Тэгэхээр баг, сум, шаардлагатай бол аймаг дээр Хамтын ажиллагааны хороо байгуулж, санал санаачилгыг нь гэрээний хавсралтад тусгаад хэрэгжүүлдэг механизм  чухал.   

Олон улсын “Хоган Ловеллс” хуулийн фирм загвар гэрээний төслийг өндөр түвшинд бэлтгэн гаргасан ч Монголын хөрсөнд буугаагүй зүйлүүд нэлээд ажиглагдаж байгаа. Уул уурхайн яамны зүгээс төслийг хэмжээний хувьд товч болгох хэрэгтэй гэсэнтэй Та санал нийлэх үү?

Энэ гэрээ хамрах хүрээ, агуулга, эрхзүйн талаасаа сайн болж. Гэхдээ үндэстэн дамнасан корпорациуд, томоохон компаниудад таарч тохирсон  Загвар гэрээ болжээ гэж  бид үзэж байна. Ийм том компани Монголд хэд байгаа билээ. Хэтэрхий том гэрээ цөөхөн хүрээнд, нээлттэй биш байдлаар л хэрэгжинэ.  

Жижиг, дунд компаниудаа яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Орон нутгийн нүүрсний олон уурхай бий. Тэд ийм гэрээ байгуулж чадах уу? Ийм болгоомжлол том компаниудад гэхээсээ илүү жижиг, дунд компаниудад байна. Тэдний санхүүгийн нөөц, бололцоо хэр билээ гэдгийг бодох хэрэгтэй. Гэрээний хүрэх үр дүн чухал.

Уул уурхайн яамны Бодлогын зөвлөлөөр загвар гэрээний төслийг авч хэлэлцэх юм билээ. Том, жижиг  компаниудаа оролцуулаад хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй байна. Хэлэлцэхгүй бол муу хэрэгждэг гэрээ болж гарч ирнэ.    

“Гэрээ нь Орд ашиглах гэрээний  салшгүй хэсэг болно. Гэрээний заалтууд болон Орд ашиглах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдөнө” гэсэн заалт загвар гэрээнд байна.  Үүнийг зарим аж ахуйн нэгж сайн ойлгохгүй байх шиг?
Ашигт малтмалын тухай хуульд нэг ийм хачин гэмээр заалт бий. Орд ашиглах гэрээг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордыг эзэмшиж байгаа компанитай байгуулахаар заасан байдаг. Энэ ямар гэрээ вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. 2006 оны Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш ийм гэрээ байгуулсан компани байхгүй. Тийм болохоор Орд ашиглах гэрээ ямар хэлбэрээр гарч ирэх юм, энэ нь Орон нутагтай хамтран ажиллах гэрээтэй яаж уялдах вэ гэдгийг харах хэрэгтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

  • бат
    загвар гэрээний төсөл хаанаас харж болох вэ
    2016 оны 01 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 42 минутад
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
  • 2020-03-30 14:43
    Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
  • 2020-03-27 12:46
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.