Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

156 сая долларын ГШХО оржээ

Монгол банкны гаргасан энэ оны эхний 3 улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 156.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 387.4 сая доллар буюу 71.2%-иар буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн 5 дугаар сард -15 сая доллар байсан бол 6 дугаар сараас хойш өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэр дундаа орлогын дахин хөрөнгө оруулалт өнгөрсөн оны төгсгөлд -271 сая доллар байсан бол энэ оны эхний 9 сард 120 сая долларын нэмэх үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 5 дугаар сард “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан  нь ГШХО-д тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлж байгаа гэж үзэж болох юм.

Мөн урсгал тэнцэл 485.8 сая долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 67%-иар буюу 978.5 сая ам.доллараар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 3 дахин буюу 638.5 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 50%-иар буюу 604.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монгол банкны тайланд дурджээ.

С.Болд