Б. Мөнхбат: Манай аймаг уул уурхайн талаар баримтлах бодлоготой

2015-07-07 17:24



Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Эрдэс баялаг, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаттай товч ярилцлаа.


Сэлэнгэ аймгийн бүсэд өнөөдөр хэчнээн  уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?
2013 оны эцсийн байдлаар нийт 197 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байснаас 103 нь ашиглалтын, 94 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. 197 тусгай зөвшөөрлийн тухайд 13 сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Үүнийг Сэлэнгэ аймгийн нийт газар нутагтай харьцуулбал тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 55.4%-тай  тэнцэхээр байгаа юм.
Одоогоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоох тухай хуульд хамрагдсан 77 тусгай зөвшөөрөл бий. Эдгээр тусгай зөвшөөрлөөс олгогдсон талбай нь бүхэлдээ буюу давхацсан талбайн хэмжээгээр 46, хэсэгчлэн давхацсан 36 тусгай зөвшөөрөл байгаа. 197 тусгай зөвшөөрлийн 45 нь “Урт нэртэй” хуулийн хамааралд орчихсон.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн газар бол Сэлэнгэ аймаг. Энэ нь нийт үйлдвэрлэлийн хэдэн  хувийг бүрдүүлж байгаа вэ?

2011-2014 онд уул уурхайн салбар нь  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84.9-87.8%-ийг эзэлж байна. Стратегийн томоохон үйлдвэрийн газрууд гэвэл Бороогийн уурхай, “Болдтөмөр Ерөө гол” компанийн Баянголын уурхай, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай байна.

Уул уурхайгаас оруулж байгаа татварын орлогын хувьд 2012 онд 5.7 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн. Энэ нь Сэлэнгэ аймгийн нийт татварын орлогын 28.2 хувийг эзэлж байгаа юм.  2013 онд 1.8 тэрбум буюу 8.7%, 2014 онд 2.8 тэрбум буюу 7.6%-ийг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн тоо баримт байна.

Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг шаардлагатай түвшинд хийж байгаа юу. Та мэргэжилтний  хувьд үүн дээр ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаар жил бүр 100 хувийн нөхөн сэргээлт хийлгэх бодлогыг бид баримтлан ажилладаг. Энэ ажлын хүрээнд 2012 онд 76.9 га талбайд биологийн, 108 га-д техникийн нөхөн сэргээлт хийлээ.  Жил дараалан тодорхой нөхөн сэргээлт хийсээр  2014 онд 71.1 га-д биологийн, 5.7 га-д техникийн, нийт 128 га-д байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн байна.

Ер нь “Урт нэртэй” хууль батлагдсанаас хойш Сэлэнгэ аймагт ажилладаг уул уурхайн компаниудын тоо цөөрсөн. Нэлээд нь зогсонги байдалд орчихсон.  Бид Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын баталсан Стандартын дагуу нөхөн сэргээлтийн ажлуудыг хүлээн авч байна.

Нөхөн сэргээлт хийгээгүй буюу орхигдсон талбайнууд нэлээд бий. Эдгээр талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн боловч санхүүгийн хүндрэлээс болоод хэрэгжсэнгүй. Зөвхөн 2013 онд гэхэд 100 га, 2014 онд 66 га талбайд нөхөн сэргээх байсан ч энэ ажил хийгдэж чадаагүй.

Гацууртын ордтой холбоотойгоор иргэд нөхөн сэргээлтэд  хяналт яаж тавих вэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

Уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхдээ  Байгаль орчныг хамгаалах менежмэнт төлөвлөгөөг баталдаг. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга энэ төлөвлөгөөн дээр эхлээд гарын үсэг зурдаг юм. Энэ онд манайх лицензэт талбайн энэ хэсэгт буюу 100 гад олборлолт явуулна, энэ хэсэгт нөхөн сэргээлт явуулна гэх байдлаар төлөвлөгөө гаргана.  Тэгэхээр сум орон нутаг энэ чиглэлд илүү хяналт тавина гэсэн үг.

Гэхдээ нөхөн сэргээлтийг хүлээж авахдаа иргэдийг оролцуулах тал дээр бид анхаарч ажиллаж байгаа.  Байгаль орчны менежмэнт төлөвлөгөөний биелэлтийг Байгаль орчны яам жил бүр хүлээж авдаг. Хүлээж авахдаа юуны өмнө тодорхой нөлөөллийн бүсэд иргэдийн саналыг тусгаж оруулдаг юм.

“Урт нэртэй” хуулийн зарим нэг өөрчлөлтөөр энгийн хамгаалалттай бүсийг 200 метрээр багасгасан. Сэлэнгэ аймагт энэ хуулийн өөрчлөлтийн дагуу олборлолт нь сэргэх хэчнээн компани байгаа вэ?
Аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын газарт хүсэлтээ гаргаад, хил заагаа дахин шинэчлэн тогтоож байгаа юм билээ. Одоогоор яг нарийн тоо гараагүй л байна.
 
Танай аймаг Уул уурхайн талаар баримтлах бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа гэсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байхад Аймаг өөрөө ийм бодлоготой болсны учир юу вэ? Төрийн бодлогын хүрээндээ Аймгийн түвшинд зорилго, зорилт хэрэгжүүлэх нь оновчтой биш үү?
Уг баримт бичгийн төслийг боловсруулаад 2014 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 51-р тогтоолоор баталсан. Бодлогын хүрээнд дахин журам боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Зургадугаар сардаа багтаад журам Иргэдийн хурлаар хэлэлцэгдэнэ.

Бидний хувьд нэгэнт үйл ажиллагаа нь эхэлсэн уурхай дээр аймаг орон нутаг ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгээ илүү тодорхойлж өгсөн. Жишээ нь,  уул уурхайн  үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нийт ажиллагсдынхаа 70-аас доошгүй хувийг орон нутгаас бүрдүүлэх, орон нутгаас хүнсний бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг аймгийн хөгжил рүү хандсан, иргэд рүүгээ чиглэсэн олон зүйл энэ бодлогын баримт бичигт туссан юм.

“Эрдэнэт үйлдвэр” Орхон аймгийн Хамтын ажиллагааны гэрээ­ний үндсэн дээр орон нутагт олон бүтээн байгуулалт хийсэн.  Уул уурхайн компаниудын хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн бай­гуулалтууд Сэлэнгэ аймагт бий юу?
Ашиг сонирхлын тухай  хуулиар орон нутагт хандив өгөхийг хориглосон. Гэхдээ Хамтын ажиллагааны гэрээгээр зарим ажлууд хийгдэж байгаа. “Бороо гоулд” компани Баянгол суман дээр ийм гэрээтэй ажиллаж байна.

“Болдтөмөр Ерөө гол” компани гэхэд аймгийн төвд Хулан хатны цогцолбор барьж байгууллаа.  Саяхны жишээ гэвэл 90 гаруй сая төгрөгөөр хөл бөмбөгийн талбай байгуулах гэж байна.   

Уул уурхайн яам  Олон талт хамтын ажиллагааны  гэрээний загвар боловсруулж байгаа. Уг загварыг боловсруулж дуусвал бид Уул уурхайн талаар баримтлах бодлогынхоо хүрээнд Иргэдийн хурлаараа хэлэлцээд аж ахуйн нэгжүүдтэй  хэрхэн, яаж хамтарч ажиллах вэ гэдэг тодорхой болно. Энэ талаар Иргэдийн хурал дээр Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 41 минутын өмнө
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • Уржигдар 17 цаг 24 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • Уржигдар 16 цаг 45 минутад
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
  • Уржигдар 10 цаг 54 минутад
    Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
  • Уржигдар 10 цаг 47 минутад
    Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.