Монгол улс үйлчлүүлэх эрхзүйн боломж нь нээгдсэн далайн боомтууд

2015-06-24 13:29
Монгол улсын Далайн захиргааны газрын дарга Х. Энхбаатарын   олон улсын  хурлын үеэр тавьсан илтгэлийг Mongolian Mining Journal бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэж байна. Манай улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг олон улсын захад хүргэх ложистикийн цогц сэдвийн хүрээнд далайн боомтуудын асуудлыг бид байнга хөндөн, шинэ мэдээлэл хүргэх болно.

Эрхзүйн орчин

Монгол улсын Далайн захиргааны газар нь Зам тээврийн яамны харьяанд байдаг. Тус байгууллага нь далайн тээврийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөлөг онгоцны бүртгэл явуулах, дотоодын усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг эрхлэн явуулах, далайн боомтын судалгаа, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол улс далайд гарцгүй учир 2 хөрш орноороо дамжин далайд гарахаар олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсан байдаг. НҮБ-ын Далайд гарцгүй орны транзит худалдааны 1965 оны Конвенцид 1966 онд нэгдэж орсон. Далайд гарцгүй орнуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрсөн Барселоны 1921 оны конвенцид 1976 онд элссэн. 1958 онд Их далайн конвенци, 1982 оны Далайн эрх зүйн байдлын конвенци, Олон улсын далайн байгууллагын тухай 1948 оны конвенцид тус тус 1996 онд элсэн орсон билээ.

Дотооддоо Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталсан. Өнөөдрийн байдлаар Монгол улс 1996 оноос эхлэн далайн салбарт олон улсын нийт 22 гэрээ, конвенци болон 13 нэмэлт өөрчлөлтүүдэд нэгдэн орсноороо их далайд хөлөг онгоцны бүртгэл явуулах, улмаар далайн тээвэр хийх нөхцөл боломжууд бүрдсэн юм. Мөн 2 хөрш орноор дамжин далайд гарах учир 1991 оны ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 онд шинэчлэн байгуулсан. Үүний үр дүнд дамжин өнгөрөх улсын нэрс заасан далайн боомтоор энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу далайд гарах болон буцах, түүний нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, мөн Монгол улсын ашиглах 1 заалт нь далайн боомтын тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын хойд бүс нутаг Тянжин болон зүүн хойд бүс нутгийн Ляонин мужийн гадаад худалдааны нээлттэй боомтуудыг ашиглахыг тус тус тусгаж өгсөн байдаг.

Олон улсын “Төмөр замын ачааны харилцааны тухай” хэлэлцээр болон олон улсын тогтсон заншлын дагуу ердийн нөхцөлөөр өмнөх заалтад тодорхойлсон далайн боомтоос өөр дамжин өнгөрөх улсын бусад далайн боомтыг ашиглахад саад болохгүй гэдгийг хэлэлцээрээр тогтоож өгсөн. Дамжин өнгөрөх улсын хууль тогтоомж болон хэлэлцэн тохиролцогч талуудын байгуулсан буюу нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээнд өөрөөр заагаагүй бол дамжин өнгөрөх улс нь өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрч далайд гарч буй улсын ачаа барааг дамжуулан тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлэлцээрт тусгаж өгсөн. Далайд гарцгүй улс нь дамжин өнгөрөх улсын далайн боомтод гаалийн онцгой бус болон гаалийн баталгаат агуулахыг ашиглаж болохоор зааж өгсөн. Дамжин өнгөрөх улсын гааль, хорио цээр, хяналт шалгалт, холбогдох байгууллага, далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх ачаа бараа, дамжин өнгөрөх журмын шаардлагыг хангаж байна гэж үзвэл бид дамжин өнгөрөх улсынхаа гааль болон холбогдох хяналт шалгалт, хорио цээрийн байгууллага нь шалгалт хийхгүйгээр тусгаж өгсөн байгаа.

Монгол улс БНХАУ-аар нэвтрэн гарах Ляонинг муж буюу тус муж дахь Жинжоу, Ингкоу, Далиан гэсэн үндсэн 3 боомт байна. Эдгээр нь гадаад худалдаанд нээлттэй. Өөрөөр хэлбэл, Монгол улс тус боомтуудаар үйлчлүүлэх бололцоо, хууль эрх зүйн үндэс нь нээгдсэн юм. Хэбэй мужид Цао Фэй Диан, Тянжин зэрэг боомт нээгдсэн байгаа.  

Хятадын боомтууд

Далиан боомт. Номхон далайд гарах худалдааны гол гарц бөгөөд чингэлэг тээврээр Хятад улсдаа хоёрдугаарт ордог томоохон боомт юм. Тус боомтын үндсэн үйл ажиллагаа нь чингэлэг, газрын тос, үр тариа, нүүрс, авто машин, тоног төхөөрөмж, химийн бодис зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Хөлөг онгоц хүлээн авах хүчин чадал нь 150 тоннын даац бүхий танкеруудаас гадна 100 мянган тонн хуурай, нурмаг ачааны хөлөг онгоцыг хүлээн авах боломжтой. Жилийн дундаж   агаарын хэм 10,4С бөгөөд 1-3 дугаар сард -5С байдаг. Тодорхой хэмжээний мөсөн давхарга үүсдэг боловч боомтын үйл ажиллагаа саатдаггүй. Ачаа ачих, буулгах зогсоол нь 21 метрийн гүнтэй. Ачаа эргэлтийн хүчин чадал нь 400 сая тонн юм. Тус боомт нь төмөр замаар Бичигтийн боомтоос 1350 км, Замын-Үүдээс 1850 км алслагдсан гэж тогтоогоод буй.

Ингкоу боомт.  Монгол улсын зүүн хэсэгт хамгийн ойр орших БНХАУ-ын хойд бүс нутгийн томоохон боомт юм. Газар нутгийн хэмжээгээр Хятад улсдаа 10 дугаарт ордог. Энэхүү боомт нь хуучин Ингкоу, Баючян, Шянрендао, Хулудао, Панчин зэрэг хэд хэдэн боомтуудад хуваагддаг. Уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, химийн бодис, авто машин, тоног төхөөрөмж тээвэрлэдэг. 600 тоннын хүчин чадалтай хүнд даацын кран нь зогсоол бүрт хүрч үйлчлэх боломжтой. Ачаа тээврийн 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмжтэй. 100-300 мянган тонн даацтай хөлөг онгоц, танкер хүлээн авах хүчин чадалтай. Жилд дунджаар 9С хэм, 1-3 дугаар сард -8С байдаг нь хөлөг онгоцны хөдөлгөөнд саад учруулдаггүй. Зогсоолын гүн нь 18 метр. Ачаа эргэлтийн хүчин чадал нь жилд 200 сая тонн юм. Байршлын хувьд Бичигтийн боомтоос 1150 км алслагдсан, Замын-Үүд боомтоос  1650 км төмөр замаар холбогдох боломжтой.  

Жинжоу боомт. Монгол улс, ӨМӨЗО, Монгол улс, ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт газар зүйн байршлын хувьд хамгийн ойр орших БНХАУ-ын хойд бүс нутгийн олон улсад нээлттэй худалдааны томоохон боомт юм. Нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, чингэлэг зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг. 2000-4900 морины хүчин чадалтай чирэгч, түлхэгч онгоц, цагт 1000 тонн нурмаг ачаа зөөх хүчин чадалтай онгоц, 60 тонн хүртэл даацтай кран болон бусад зориулалттай 300 гаруй тоног төхөөрөмжтэй. 100-150 тонн даац бүхий танкер, хөлөг онгоц хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дундаж агаар хэм 15С, 1-3 дугаар сард -8С хэм байдаг нь хөлөг онгоцны хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаггүй. Зогсоолын хувьд 11-21 метр гүнтэй. Ачаа эргэлт нь 100 сая хүртэл байна. Чингэлэг тээвэр нь 3,6 сая. Төмөр замын хувьд Бичигтийн боомтоос 800 км, Замын-Үүдээс 1350 км буюу Монгол улсад хамгийн ойр далайн боомт.

Цао Фей Диан боомт. Хэбэй мужийн эрэг орчмын газар нөхөн сэргээх томоохон төслийн нэг бөгөөд хойд талд нь оршдог Жингтан боомтын хамт Тянгшан боомт бүрдүүлдэг. БНХАУ-ын хамгийн том нүүрсний боомтуудын нэг. Энэ боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, ган, мод, модон бүтээгдэхүүн тээвэрлэдэг. 40-70 тоннын даац бүхий 500 гаруй крантай. Дэлхий дээрх хамгийн томд тооцогдох 300-400 мянган тоннын төрөл бүрийн хөлөг онгоц хүлээн авах хүчин чадалтай. Агаарын дундаж хэм нь 12С, 1-3 дугаар сард -3С хэмтэй бөгөөд зөвхөн мөсөн бүрхүүл тогтдог. Энэ нь хөлөг онгоцны үйл ажиллагаанд саад учруулдаггүй. Зогсоолын гүн 36 метр. Ачаа эргэлтийн хүчин чадал нь 300 сая тонн. Бичигтийн боомтоос 1250 км, Замын-Үүдээс 1100 км, Гашуунсухайтаас 1500 км төмөр замаар хүрнэ.

Тянжин боомт.  Тус боомтод манай улс 10 га хүртэл газар эзэмшиж байгаа. Энэ газарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж,  бэлтгэл ажлууд хийгдэж байна. Гадаад дотоод худалдаа, санхүү эдийн засаг, далайн аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүн зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг боомт хот бөгөөд их хэмжээний мөнгөн урсгалыг улсдаа төвлөрүүлдэг. Тус боомт нь Дунзян, Нанзян, Хэйхө, Бэйзян хэмээх худалдааны чөлөөт бүсүүдэд хуваагддаг. Нүүрс, газрын тос, авто машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл зэрэг бараа тээвэрлэдэг. Техникийн хувьд 2600-6000 морины хүчин чадалтай. 120-200 тоннын даацтай хөвөгч 2 крантай. 50-80 тоннын даацтай кранууд ачиж буулгах төрөл бүрийн зориулалттай. 250 мянган тоннын хөлөг онгоц, 300 мянган тоннын танкер нэвтрүүлэх хүчин чадалтай. Агаарын жилийн дундаж хэм 13С, 1-3 дугаар сард -3С хэм хүрдэг. Далайн хар шуурга болон мөсөн бүрхүүл тогтох аюул хүндрэл гардаггүй. Боомтын зогсоол нь 19.5 метр гүнтэй. Төмөр замаар Улаанбаатар хот хүртэл 1936 км, Бичигт боомтоос 1250 км, Нарийнсухайгаас 1850 км зайтай.  


Рижао боомт. Стратегийн гол ач холбогдол бүхий дэд бүтцийн төв юм. Тус боомттой холбогдсон төмөр зам нь БНХАУ-ын төв, баруун хэсгээр дамжин Төв Ази болон Ази тивийн баруун хэсгээр дайран өнгөрч, Нидерланд улсын Амстердам боомтод шууд хүрдэг. Монгол улсын хувьд энэ нь Рижао боомтыг сонирхож, хамтран ажиллахад нөлөө үзүүлж болохуйц давуу тал юм. Уул уурхайн бүтээгдэхүүн, газрын тос, чингэлэг, үр тариа, химийн бүтээгдэхүүн, цемент, мод, модон бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Хүчин чадлын хувьд 70-аас дээш тонн даац өргөх ачих кран, 50-150 мянган тоннын даац бүхий танкер хүлээн авах боломжтой. Жилийн дундаж агаарын хэм 13С, 1-3 дугаар сард -1С байдаг бөгөөд жилийн турш үйл ажиллагаа явуулдаг. Ачаа буулгах зогсоол нь 24,5 метрийн гүнтэй. Ачаа эргэлтийн хүчин чадал нь 330 сая тонн. Монгол улсын Замын Үүдээс 1680 км, Гашуунсухайт 1715 км, Нарийнсухайтаас 2600 км төмөр замын зайтай.                   
 
БНХАУ нь жил бүр гадаад худалдаанд нээлттэй боомтуудын жагсаалтыг нийтэд танилцуулдаг. Гадаад худалдаанд нээлттэй боомтуудад Монгол улс хэлэлцээрийн дагуу үйлчлүүлэх боломжтой болсон.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 29 минутын өмнө
    Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.  Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ? Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ.