Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 21%-иар нэмэгджээ

Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 10 дугаар сард өмнөх 9 дүгээр сартай харьцуулахад 20.89%-иар нэмэгдэж, 5.44 сая тоннд хүрчээ. Тус улс руу хийдэг нүүрсний экспортоороо тэргүүлж буй Австрали улс өнгөрсөн сард 3.14 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд Монгол улс 1.15 сая тонн нүүрс гаргажээ. Австралийн хувьд өнгөрсөн сарын экспортын дүн нь өмнөх сарынхаас нь 43%, өнгөрсөн оныхоос нь 29%-иар өссөн байхад Монголынх өмнөх сарынхаасаа 25%-иар өссөн ч, жилийн өмнөхөөсөө 38 орчим хувиар буурчээ.

Ийнхүү Австрали, Монгол хоёр улс нийлээд тус улсын 10 дугаар сарын коксжих нүүрсний импортын 79%-ийг дангаараа бүрдүүлжээ. Австрали он гарсаар эхний 10 сарын турш 24 сая гаруй тонн нүүрс, Монгол улс 11.9 сая тонныг Хятад руу нийлүүлжээ. Канад улс өнгөрсөн сард 0.55 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон үзүүлэлтээр гутгаар байранд оржээ. Араас нь ОХУ 0.52 сая тонн нийлүүлжээ. Канадын экспорт буурсан бол Оросынх чамгүй өсчээ.

Хятад улс энэ оны эхний арван сарын байдлаар 49.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 18%-иар багассан дүн ажээ. Оны эхний арван сарын байдлаар Хятад улс 650 мянган тонн коксжих нүүрс экспортлоод байгаа нь өмнөх оныхоос 28.4%-иар буурсан дүн юм байна.


Б.Төгс