Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн борлуулалт 30.1 сая доллараар өсөв

“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр охин компани болох “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайланг олон нийтэд зарлалаа. Зөвхөн 3 дугаар улиралд “Оюутолгой” ХХК 220.300 орчим тонн баяжмал борлуулсан нь өмнөх улирлаас 9%-иар өссөн үзүүлэлт аж. Мөн  борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс 64%-иар давсан бөгөөд 3 дугаар улиралд 134.000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Борлуулалтын орлого нь 466.1 сая доллар болсон нь өмнөх улирлаас 30.1 сая доллараар өссөн дүн юм. Борлуулалтын орлогыг задалж үзвэл 302.6 сая долларын 53.600 тонн зэс, 158.5 сая долларын 144.000 унци алт, 5 сая долларын 323.000 унци мөнгө байсан байна. Харин борлуулалтын өртөг 380 сая доллар болж, АМНАТ-т 25.4 сая доллар төлжээ.

Эхний 9 сарын байдлаар “Оюутолгой” ХХК 377 мянган зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Уг баяжмалд 98.2 мянган тонн зэс, 311 мянган унци алт, 608 мянган унци мөнгө багтжээ. Харин эхний 9 сард 118.3 мянган тонн зэс, 298 мянган унци алт, 710 мянган унци мөнгө бүхий баямал борлуулсан байна. Энэ онд тус компанийн борлуулалт өссөнөөр агуулах дахь нөөцийн хэмжээ буурсан байна.

С.Болд-Эрдэнэ