Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Д.Ганболд: Бид Оюутолгойн ТЭЗҮ-ийг нэхэж байгаа

Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ. Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд далд уурхайн ТЭЗҮ-ийг батлах ёстой. “Бид далд уурхайн ТЭЗҮ-ийг байнга нэхэж, яаралтай батлуулахыг хөрөнгө оруулагчдаас шаардаж байгаа” хэмээн Д.Ганболд захирал нэмж хэлсэн юм.

“Рио Тинто” компани далд уурхайн ТЭЗҮ-ийг өнгөрсөн 6 дугаар сарын 31-нээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж байсан ч хойшлуулсан. Монголын Татварын албанаас тус компанийн 2010-2012 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, нийт 120 сая долларын татварын акт тавьснаа зарласан билээ. Энэхүү татварын асуудлыг шийдтэл далд уурхайн ТЭЗҮ-ийг хойшлуулснаа “Туркойз Хилл Ресурс” компани мэдээлсэн. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд энэ талаар “Аль ч улсад татварын албатай маргаангүй ажилладаг аж ахуйн нэгж байдаггүй байх. Бүгд л их бага хэмжээгээр маргалдаж байдаг. Татварын маргаан бол Татварын албатай холбоотой тусдаа асуудал” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дашрамд дурдахад өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж байгаа юм.


С.Болд-Эрдэнэ

  • Зочин (125.174.88.22)
    mmm ter tatvar tezu-d nuluuluh yum bish uu tuluh yostoi bolj taarval tezu-dee ter tatvariig suulgah heregtei bolno shuu dee
    2014 оны 09 сарын 04 | Хариулах