Ч.Түмэнбаяр: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХªГЖ¯¯ЛНЭ

2014-02-27 14:39
Ярилцсан С. Болд




Уул уурхайн сайдын Ахлах зөвлөх Ч.Түмэнбаяртай “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.  

“Эрдэс баялгийн салбар 2025” хурлын үндсэн зорилго юу вэ?
“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 15-нд нээгдэнэ. Хэд хэдэн зорилготой. Нэгдүгээрт, эрдэс баялгийн салбарын оролцогч талууд тулгамдсан асуудлууд дээр нэгдсэн ойлголттой болох улмаар нийгэмд салбарынхаа үйл ажиллагааг зөв ойлгуулах. Хоёрдугаарт, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн   эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна.  Эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчин ямар байх вэ, цаашид юунд анхаарах вэ гэдгийг сурталчлах. Гуравдугаарт, эрдэс баялгийн салбар 2025 он гэхэд ямар түвшинд очсон байх вэ гэдгийг тодорхойлох. Уул уурхайн яамны  эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, экспортын хэмжээний талаар 2013-2032 он хүртэлх төсөөллийг  тооцож гаргасан. Энэ төсөөлөл маань нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй байх вэ гэдэг мэдээллийг өгнө. Тиймээс “Эрдэс баялгийн салбар 2025”  хэлэлцүүлэг нь салбарын хөгжлийн стратегийг тодорхой болгоход чиглэгдэж байгаа.

Уул уурхайн яамны зүгээс салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн томьёолж байна вэ?
Тулгамдаж буй цөөнгүй асуудал бий. Уул уурхайн салбарыг ойлгох нийгмийн үнэлэмж нь өөр өөр байгаа. Тухайлбал, Байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага олноор бий болж байгаа. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн 800 орчим ТББ байна гэсэн тооцоо бий. Энэ бол буруу зүйл биш, олон нийтийн хяналт сайжирч байна гэж ойлгож байгаа. Гэтэл зарим  нь Уул уурхайн салбарын баялаг үйлдвэрлэгчдийг дарамталсан тухай мэдээлэл тархаж буйг  хүн бүр мэднэ. ТББ-ууд нэг талаас орон нутгийн иргэдийг төлөөлж, нөгөө талаас газар шороо, байгаль орчноо хамгаална гэдэг боловч яг газар дээр нь очоод нутгийн иргэдээс асуухаар тухайн ТББ-ын талаар мэддэг хүн байдаггүй юм билээ. Ийм үзэгдэл хяналтгүй хүрээгээ тэлбэл төрийн бодлого газар дээрээ хэрэгжихэд, шинээр бодлого гаргахад, түүнчлэн баялаг үйлдвэрлэгчид хэвийн ажиллахад таатай нөлөө үзүүлэхгүй. Тиймээс үүнийг хэлэлцүүлгийн аргаар нэн даруй шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Яамны зүгээс зарим ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байна.

Хоёрдугаарт, уул уурхайн салбар гэхээр газар шороогоо онгичоод хаячихдаг, нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болж. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байгаа юм. Уул уурхайн салбарт хариуцлагатай ажилладаг, байгаль орчноо хамгаалдаг, нөхөн сэргээлт хийдэг, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа сайн жишээнүүд бий. “Бороо Гоулд”, “Эрдэнэт” гээд нийгмийн хариуц¬лагатай уул уурхайг хэрэг­жүүлдэг компаниудын жишээн дээр “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Чинхуа МАК” гээд дэвшилтэт технологи  ашиглаад хариуцлагатай уурхай эрхэлж байгаа  олон уурхай байна. Ийм тодорхой сайн жишээнүүдээс  бусад нь үлгэр дууриал авах нь чухал юм.

Нөгөө талд нь мөн нинжа нарын асуудал байна. Хууль бусаар эрдэс олборлодог, газар нутгийг сүйтгэдэг, нөхөн сэргээдэггүй  гэх мэт сөрөг муу жишээнүүд ч байна. Ийм таагүй үзэгдлүүдийг цэгцлэх асуудлыг ярилцъя гэж байгаа юм. Ер нь уул уурхайн салбарт сайн, муу аль аль нь байна. Хариуцлагагүй нэг уурхайн талаар муу мэдээ гарсны улмаас салбарын ажил  тэр чигээрээ муу  муухай юм шиг ойлголт  нийгэмд өгөөд байна.

Яамны зүгээс Монголын уул уурхайн салбарын олборлох, баяжуулах үйлдвэр бүр  хариуцлагатай уул уурхайн найман зарчмыг хангах зорилтыг  дэвшүүлээд байна. Үүнд: 1. Олон талын оролцоог хангах, 2. Ил тод нээлттэй байх, 3.Хуулийг сахин дээдлэх, 4.Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, 5. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, 6. Үр өгөөжтэй байх, 7. Ёс зүйтэй байх, 8.Дэвшилтэт технологид суурилсан байх. Ирээдүйд бид олон улсын жишигт хүрэхийн төлөө, Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг  хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, харилцан ойлголцох нь туйлаас чухал.  

“Эрдэс баялгийн салбар 2025” хуралд ямар төлөөллүүд оролцох вэ?
Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанд оролцогч   иргэд, орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн гэсэн 300 орчим  төлөөлөгч оролцоно.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэж буй үүрэг ямар байна вэ? Эрх зүйн орчин тогтвортой байх уу?

Уул уурхай болон байгаль орчин, ногоон хөгжлийн салбар нэг юмны хоёр тал. Эрдэс баялаг нөхөн үрждэггүй. Тиймээс баялгийг ашиглахдаа ард түмэнд ил тод, хариуцлагатай, хуульд нийцүүлэн, харилцан ашигтай хэрэгжүүлэх бодлого баримталдаг.
УУЯ 2016 он гэхэд эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт тавьж байна. Энэ хэмжээгээр эдийн засагт өсөлт гарна. Нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ нэмэгдэнэ.

Манай салбар Монголын экспортын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. ДНБ-ийн 60 орчим хувийг үйлдвэрлэж, Монгол Улсын төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжилд ойрын жилүүдэд уул уурхайн салбарын  нөлөө их байгаа, энэ нөлөөллийг аль болох тогтвортой хадгалж хөгжих хэрэгтэйг онцлох байна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар бодлогогүй, хууль эрхзүйн орчин тогтворгүй явж ирсэн гэж бизнес эрх-лэг­чид, хөрөнгө оруулагчид, судлаачид үздэг юм билээ. Тухайлбал Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хууль, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохи¬цуу­лах тухай хууль зэргийг тэд дурьддаг.  Төрөөс хайгуул, ашиг¬лал­тын тусгай зөвшөөрөл өгсөн хэрнээ гэнэт шинэ хууль гаргаад хөрөнгөө оруулсан компанийн үйл ажиллагааг зогсоодог, тогтворгүй болгодог гэж ярьж байна.

 Ийм үзэгдлүүдийг арилгая, давтахгүй байя, цаашид хууль эрхзүйн орчныг  тогтвортой байлгая, урт хугацаанд хэрэгжүүлье гэсэн зорилтыг яамны зүгээс тавьж ажиллаж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2025 он хүртэл хугацааны бодлогыг тодорхойлж байгаа. Мөн төрөөс Газрын тосны талаар баримтлах бодлого батлагдан хэрэгжиж байна.
Уул уурхайн салбарт байгаа Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг ил тод болгоё, тусгай зөвшөөрөл олгохдоо талбайн хил хязгаарыг Засгийн газраас баталж олгож байя гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Байгаль орчныг нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах тал дээр уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ямар тодорхой өөрчлөлт гарч байна вэ? Цаашид энэ чиглэлээр юуг анхаарах ёстой вэ?
Нөхөн сэргээлтийн чиглэлийн асуудлыг Байгаль орчны тухай багц хуулиудад маш тодорхой суулгаж өгсөн байдаг. Нөхөн сэргээлтэд зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хувийг компаниуд үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө Нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлдэг байх, олборлолт явуулж байх хугацаанд Сан нь арвижиж, уурхайн хаалтын үед сангийн хөрөнгөөрөө нөхөн сэргээлтээ бүрэн хийж дуусгах гэх мэт харилцааг зохицуулсан эрхзүйн актууд батлагдаад мөрдөгдөж байна. БОНХЯ нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа.

Нөгөө талдаа, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж, хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй байх нь салбарын хувьд маш чухал асуудал. Өмнөговьд тоос шороо босоод юу болж байгааг бүгд л ярьдаг. Үүнийг шийдвэрлэж, зогсоохын тулд төмөр зам,  хатуу хучилттай автозам, туузан дамжуурга тавих зэрэг дэд бүтцийн асуудлыг нь Засгийн газраас шийдвэрлэж байна. Дэд бүтцийг бүрэн шийдэж, компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах арга хэмжээг  хэрэгжүүлснээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудлыг шийдэх зоилт тавьж байна.

Уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол илүү хариуцлагатай болж, байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр маш их ажил хийж  байна. Тухайлбал “Бороо Гоулд”, “Алтан Дорнод Монгол”, “Мондулаан”, “Монполимет” гэх мэт компани нөхөн сэргээлтийг маш сайн хийж байна. Ийм жишээг олонд таниулж, бусад компанид үлгэр дууриал болгох учиртай. Байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хамгаалах орчин үеийн менежмент Монголын уул уурхайн салбарт нэвтэрч, бодитоор хэрэгжиж байгааг дээрх компаниудын жишээнээс харж болно.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 36 минутын өмнө
    Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
  • 19 цаг 29 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • Өчигдөр 10 цаг 24 минутад
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • 2020-09-21 11:03
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.