Mongolian Mining Journal бол өнгөрсөн хугацаанд танин мэдүүлэх, уншигчдадаа мэдлэг өгөх ажлыг маш сайн хийсэн

2014-01-28 12:33
МУУҮА-ийн Бодлогын зөвлөлийн дарга, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Б.Болд:

Юуны түрүүнд Монголын хамгийн хүнд оюуны хөдөлмөр эрхэлж байгаа Mongolian Mining Journal-ын хамт олонд 5 жилийн ойн мэнд хүргэе.

Би Mongolian Mining Journal-ыг 2010 оноос хойш тогтмол уншиж байгаа. Танай сэтгүүл бусдаас ямар онцлогтой вэ гэдэг дээр хэдэн зүйл хэлмээр байна. Юуны түрүүнд хэвлэл мэдээллийн аливаа байгууллага, тэр дундаа сэтгүүл бол танин мэдүүлэх, мэдлэг өгөх болон мэдээлэл өгөх гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Mongolian Mining Journal бол өнгөрсөн хугацаанд танин мэдүүлэх, уншигчдадаа мэдлэг өгөх ажлыг маш сайн хийсэн гэж боддог. Ялангуяа хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн талаар, уул уурхайн компанийн үнэлгээ гэж юу байдаг, хувьцааны нэрлэсэн үнэ гэж юу вэ, уул уурхайн компани хэрхэн хөрөнгө босгодог, ямар техник технологи энэ салбарт нэвтэрч байна гээд маш олон төрлийн мэдлэгийг уншигчидтайгаа хуваалцсан байх. Миний санаж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” компаниийн Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тэр үйл явцад танай сэтгүүл ихээхэн ач холбогдол өгч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байсан.

Мөн “Хөгжил” студиэрээ дамжуулж, эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, орчин үеийн технологийн талаар танин мэдэхүйн   сайн нэвтрүүлгүүд хийж, олон нийтэд хүргэсэн. Энэ бол ард түмэнд зөв, бодитой мэдээлэл хүргэх, уул уурхайн талаарх зөв ойлголттой болж мэдээлэл авах том суваг болж чадсан.

Хоёрдугаарт, уул уурхайн салбарын анхаарал татсан мэдээллүүдээс уншигчдаа хоцроогоогүй байх гэж үнэлдэг. Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Mongolian Mining Journal  идэвхтэй ажиллаж, энэ хуулийн төслийн талаар маш олон талын байр суурийг шуурхай  хүргэж чадсан. Уул уурхайн компаниудад хууль нь яаж өөрчлөгдөх бол гэдэг маш чухал. Хамгийн чухал мэдээллээр хангахын зэрэгцээ түүнийгээ олон нийтэд далайцтай хүргэж байсанд уншигчийн хувьд талархаж явдаг.

Та бүхний хүч хөдөлмөрийг  үнэлж, дотроо баярлаж явдаг. Уул уурхайн салбар Монголын хөгжлийн гол тулгуур гэдэг нь тодорхой болохоор энэ салбарын сайн, муу бүх мэдээлэл, үйл явдлыг бодитойгоор олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлага бий. Энэ үүргийг өнөөдөртөө Mongolian Mining Journal амжилттай гүйцэтгэж байгаа гэж боддог. Цаашдаа ч энэ үүргээ амжилттай биелүүлж яваарай гэж захъя.  Та бүхэнд 5 жилийн ойн мэнд хүргэе.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 52 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 15 цаг 6 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 15 цаг 23 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 17 цаг 16 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.