“Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхан
Өнөө үед иргэд аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах боломжтой болжээ. Гэхдээ тухайлсан салбарын талаар үнэн бодитой мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, төрийн бодлогыг сурталчлахад мэргэшсэн сэтгүүл зүйн үүрэг маш чухал гэж би боддог.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хурдацтай өсч, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсонтой холбоотойгоор зөвхөн эрдэмтэд шинжээчид энэ салбарт гарч буй шинэчлэлт, олон улсын хандлагад анхаарлаа хандуулах төдийгүй иргэд хүртэл энэ талаарх мэдээ мэдээлэлд тун соргог ханддаг болоод байна.
Mongolian Mining Journal сэтгүүл уул уурхайн салбарт гарч буй ололт амжилт, алдаа дутагдал болоод тулгамдаж буй асуудлууд, бэрхшээлийг мэргэжлийн өнцгөөс тайлбарлан түгээж байгаа нь олон нийтэд зөв ойлголт өгөх, цаашлаад энэ салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгож байгаа. Түүнчлэн сэтгүүл нь монгол, англи хэл дээр зэрэг гарч байгаа нь зөвхөн Монголын гэлтгүй мөн манай орны уул уурхайн салбарыг сонирхогч гадаадын иргэд, хөрөнгө оруулагч нар найдвартай эх сурвалжаас мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай.
Эцэст нь хэлэхэд сэтгүүлийн чанар, цар хүрээ нэмэгдсэн зэргээр энэ богинохон хугацаанд гаргаж чадсан амжилт нь сэтгүүлийн редакцийн хамт олны чин хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл гэж би үзэж байна.
Тhe Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.