Mining Journal Awards 2013 болно

2013-12-09 19:35
Геологи, уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөлөөс баталсан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу уул уурхай, хайгуулын компаниуд жил тутам материалаа бэлтгэн ирүүлдэг.

 Шүүгчдийн зөвлөл 11 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй бөгөөд эдгээр нь аль нэг компани, байгууллагаас хараат бус хүмүүс юм. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх эрдэмтэн судлаачид Шүүгчдийн зөвлөлийг бүрдүүлдэг бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжлийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын саналыг нэгтэгсэн өргөн бүрэлдэхүүнтэй шалгаруулалт явагддаг. Mongolian Mining Journal-ийн Редакциас санаачлан, бие даан зохион байгуулж ирсэн уг арга хэмжээ нь уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа билээ.

Энэ удаагийн шалгаруулалтын онцлог нь уул уурхайн салбар бэрхшээлтэй нэгэн оныг үдэж, том сорилтыг туулсан жил юм. Тиймээс шалгаруулалтын номинацид “Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт” гэсэн ангилал нэмэгдээд байна. Бэрхшээлтэй жил үйл ажиллагаандаа эрсдэлийн оновчтой менежмент хийж чадсан, үйл ажиллагааны зардлаа хэмнэсэн компанийг тодорхой үзүүлэлтүүдээр илэрхийлэх номинаци юм. Уламжлал ёсоор энэ удаа ч мөн “Оны шилдэг эко уурхай” номинацид  олон компани материалаа ирүүлэв.

Уул уурхайн компаниуд сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлтийн ажилдаа анхаарал хандуулж, төлөвлөлт бодлоготойгоор ажиллаж эхэлснийг “Эко уурхай” номинацийн өрсөлдөөн харуулдаг. Mining Journal Awards 2013-т материал хүлээн авах хугацаа энэ баасан гаригт өндөрлөнө.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 24 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.