Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

FTSE-MSE индексийг нэвтрүүлнэ

Монголын Хөрөнгийн бирж Их Британийн FTSE групптэй “Санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ. FTSE групп нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг аж.

FTSE групптэй хамтран ажилласнаар Монголын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийг олон улсад танигдсан FTSE-гийн индекс тооцоолох аргачлалын дагуу “FTSE-MSE” шинэ индексийг тооцоолон 2014 оны хоёрдугаар улирлаас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. FTSE-MSE индексийг нэвтрүүлэх нь зах зээлийн өсөлт бууралтыг бодитой үнэлж тооцоолох, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах, арилжааны идэвх, үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нэг алхмаар ойртуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болно хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ.

 


С.Болд