Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

”Mining Mongolia 2013” үзэсгэлэн нээгдлээ

Уул уурхай, зам барилга, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь техник, тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2013” үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Олон улсад томоохон үзэсгэлэн зохион байгуулдгаараа дэлхийд танигдсан “All World Exhibition компани энэхүү арга хэмжээг Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг нээж үзэсгэлэнг зохион байгуулагч компанийн захирал Брэндан Женнингс, Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав нар үг хэллээ. Арга хэмжээнд дэлхийн 29 орны 176 компани оролцож байна. Орос, Өмнөд Солонгосын компаниуд анх удаа оролцож байгаа бол Хятадын аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд түлхүү оролцож байна. "Mining Mongolia 2013" үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжилнэ.



Э.Од

  • sfjkl (203.91.118.54)
    lkfdgjlsjg alkgjl gjl
    2013 оны 10 сарын 10 | Хариулах