Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох вэ

Хоёр үндсэн өөрчлөлт орно. Стратегийн орд гэсэн ойлголт үгүй болно. Мөн лиценз олголтыг сонгон шалгаруулалтаар явуулдаг болно. Энэхүү өөрчлөлтийг дагаад хайгуулын лиценз олголтыг сэргээх үү гэсэн асуулт гарна. Хэрвээ Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилээс идэвхтэй  хэлэлцүүлэгт оруулсан Ашигт малтмалын хуулийн шинэ төслөө эгүүлэн татаж авсан юм бол хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг түр хориглосон хуулиа  энэ оны арванхоёрдугаар сард дахин сунгахгүй гэдэг үнэн үү? Энэ асуултад хариулах сонирхолтой ярилцлага The Mongolian Mining Journal-ийн есдүгээр сарын шинэ дугаарт хэвлэгджээ.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг анх удаа гарах гэж байна. Тэгвэл уг баримт бичигт шар нунтаг ашиглах тухай тусгасан уу? Монгол орны аль бүс нутагт ашигт малтмал олборлох боломжтой вэ. Харин ямар бүс нутгийг онгон дагшнаар нь хамгаалж үлдэх вэ гэсэн асуултад олон жилийн судалгааны үндсэн дээр мэргэжлийн хүмүүс хариулжээ. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд эдгээр бүсийн алинд нь харъяалагдах вэ зэрэг олны анхаарал татсан олон асуултад сэтгүүлийн шинэ дугаараас хариулт аваарай.  Уул уурхайн салбарт Монголын төр ямар бодлого баримтлах гэж байгааг The Mongolian Mining Journal маш тодорхой нийтэллээ.

Урт нэртэй хуулийн хүрээнд аль бүс нутагт,  ямар ордуудын талаар яригдаж буйг тодорхой харъя гэвэл сэтгүүлийн шинэ дугаарт нарийвчилсан судалгаа хэвлэгджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарсан даруйдаа эдийн засгийг сэргээхгүй нь тодорхой. Хуулийн нөлөөлөл ямар хугацааны дараа эдийн засагт хэрхэн мэдрэгдэх вэ? Шинжээчдийн сонирхолтой судалгааг үзээрэй. Өнөөдөр Парламентаар хэлэлцэж буй маргаан дагуулсан хуулийн төслүүд дээр хараат бус дүн шинжилгээ өгсөн судалгаанууд хэвлэгджээ.

Геологич, уурхайчдын маань ажлын талбартаа авсан гэрэл зургийн сонирхолтой агшнууд сэтгүүлийн шинэ дугаарыг өнгөлөв. Манай орны том, жижиг олон уурхайгаас сэтгүүлийн редакцийн хаягаар гэрэл зургийн бүтээлээ ирүүлсээр байна. Дээжээс нь есдүгээр сарын дугаарт нэжгээдийг хэвлэв. The Mongolian Mining Journal-ийн таван жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдаанд геологи, уул уурхайн салбарынхан бүтээлээ ирүүлсээр байна.