Газрын тосны шинэ хуулиараа нүүрс шингэрүүлэх үйл ажиллагааг зохицуулах ёстой

2013-06-28 14:37
Үндэсний компаниудын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах төслүүдийн талаар Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Содномын байр суурийг сонирхлоо.  

Монгол улсын шатахууны хэрэглээ, салбарын өнөөгийн байдлын талаар Та ямар бодолтой явна вэ?

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ одоогоор нэг сая орчим тонн бөгөөд нэг л улсаас худалдан авч байна. Нийт гадаад худалдаанд импорт дийлэнх хувийг эзэлдэг. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ОХУ нь манай улсын нийт экспортын тав орчим хувь, импортын 60 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл тус улстай хийж байгаа манай гадаад худалдаа маш их алдагдалтай буй. Шатахууны нэг улсаас авч байгаа ч сүүлийн үед бусад улс орнуудаас авах оролдлого хийж байгаа. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байна. Тиймээс Монгол улс дотоодын нөөц боломжийг ашиглан газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах асуудал олон талын ач холбогдолтой.

Өөрийн газар нутагт газрын тосны хайгуул хийж, олборлосон бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулан хэрэгцээ хангах асуудлыг сүүлийн 20-иод жил ярьж байна. Энэ талаар зарим ахиц гарсан. Гэсэн ч хэрэгцээгээ бүрэн хангах газрын тосны нөөцтэй болж чадаагүй байна. Одоогоор манай улс 300 мянган орчим тонн газрын тос олборлож байгаа нь бүгд Хятадын мэдлийн компаниудын олборлолт юм. Газрын тос хайх, олборлох ажил болоод энэ тал дээр байгуулдаг Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг Засгийн газар үндэсний компаниудад нааштай болгож өгөх, холбоотой татвар хураамжаас чөлөөлөн дэмжих хэрэгтэй гэсэн саналтай байдаг. Энэ талаар олигтой ахиц гараагүй байна. Одоо газрын тосны тухай хуулийг шинэчилж байгаа сурагтай. Уг хуульд онцгой анхаарах зүйлүүд байгаа.

Нүүрсний арвин нөөцдөө тулгуурлан нүүрснээс шингэн түлш гаргах технологийг нэвтрүүлснээр Монгол улс түлшний импортын хараат байдлаас гарах боломжийг Та хэрхэн харж байна вэ?

Дотоодын хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах нэг арга зам бол нүүрс, шатдаг занар боловсруулан газрын тосны бүтээгдэхүүн гаргах юм. Монгол улс нүүрсний арвин нөөцтэй. Өндөр илчлэгтэй коксжих, эрчим хүчний нүүрсээ аль алиныг нь экспортод гаргаж болно. Манай улсын нөөцийн дийлэнх нь бага илчлэгтэй хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг боловсруулахгүйгээр экспортод гаргах бололцоо одоогоор болон ирээдүйд ч боломжгүй. Эрчим хүчний нүүрсээ борлуулах хоёр зам бий. Нэг нь цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэн экспортлох асуудал байж болно. Нөгөө нь чухал, ирээдүйтэй боломж болох хүрэн нүүрсийг шингэрүүлэн газрын тосны бүтээгдэхүүн гаргах юм.

Энэ чиглэлээр “Монголын алт” компанийн шугамаар маш олон судалгаа хийгдэж байгаа. “Монголын алт” компани БНХАУ, Герман, АНУ, Япон зэрэг олон орны технологийг судалж үзсэн, энэ талаар эрэл хайгуул хийж байна. Судалгааны үр дүнд сонгосон технологи нь нүүрснээс метан хий, түүнийгээ боловсруулан бензин гаргах юм. Дорнод аймгийн Адуунчулууны хүрэн нүүрсний орд газрыг ашиглан газрын тосны бүтээгдэхүүн гаргах төсөл дээр ажиллаж байна. Үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахаар сонгосон байршлын хувьд ашигт малтмалын нөөц, усны хэрэгцээ, үйлдвэрт ажиллах хүчний нөөц, дэд бүтэц зэрэг бүрдсэн. “Монголын алт” компаниас гадна манай үндэсний олон компани энэ төсөлд ийм ач холбогдол өгч, судалгаа хийж байгаа. Мөн сүүлийн үед шатдаг занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргах төсөл дээр Монголын олон компани санаачлага гаргаж байгаа юм билээ.

Төслүүдийг төр, засгийн зүгээс дэмжих талаар Та ямар байр суурьтай байдаг вэ?

Бизнес эрхэлж байгаа манай залуучууд Монгол улсынхаа эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө маш их санаачилга гаргаж байна. Төсөл хэрэгжүүлэх компаниудын хооронд магадгүй бага зэрэг өрсөлдөөн ч гарах байх. Өрсөлдөж байвал маш сайн хэрэг. Өрсөлдөөн дундаас хамгийн өндөр үр ашигтай, сайн технологийг нэвтрүүлэх, богино хугацаанд төслөө хэрэгжүүлж буй компаниуд шалгараад л гараад ирнэ. Манай төр засгийн зүгээс ийм санаачлагатай үндэсний компаниудынхаа ажлыг дэмжих хэрэгтэй. Юуны түрүүнд эдгээр компаниуддаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Бизнес гардаж хийгээгүй хүмүүсийн зүгээс хий хоосон шүүмжлэл их гардаг. Түүнийг нь  дагаад буруу сурталчилгаанд автах хүмүүс бий. Үүнийг засч, зөв чиглэлд явуулахад засаг төрийн нөлөө маш чухал юм.

Энэ төсөл нь маш их хөрөнгө оруулалттай. Ялангуяа нүүрсийг шингэрүүлэн хий болгох технологид хөрөнгө шаардагдана. Тодорхой хэсгийг нь шууд санхүүжүүлэх, аль эсвэл хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл олгох зэрэг боломжоор төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн, 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Бонд гарган мөнгө орж ирж байгаа нь сайн хэрэг. Харин энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэгт Засгийн газар маш ухаалаг хандах ёстой. Тэрхүү хөрөнгийг зарцуулах төсөл нь экспортоо нэмэх, импортыг хэмнэхэд чухал ач холбогдолтой, өндөр үр ашигтай байх хэрэгтэй.Үүний нэг нь нүүрс боловсруулан шингэн түлш гаргах төсөл гэж бодож байна. Энэ төсөлд олон тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах тул компаниуд бие даан шийдвэрлэхэд тун бэрх бөгөөд засаг төрийн оролцоо зайлшгүй.

Хэрэв манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ өөрийн эх үүсвэрээр хангах юм бол гадны орны хараат байдлаас ангижирна. Нөгөө талаас эдийн засагт нөлөөлөх газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлийг тогтворжуулах юм. Ер нь сайн технологиор үйлдвэрлэлээ тогтвортой явуулж чадах юм бол дотоод дахь бүтээгдэхүүний үнийг тогтворжуулаад зогсохгүй, хямдруулах чиглэл рүү явах бололцоо гарна.
  • mark (175.142.129.237)
    Сайн байна уу Би ноён Марк 2 хүүтэй зээл олгодог зээл хувийн зээлдүүлэгч байна Би ард түмний хувь нь зээл компаниуд эсвэл бүлэг санал болгож байгаа санхүүгийн доош байна Энэ нь таны хаалгыг алхам нь санхүүгийн боломж юм Өнөөдөр тэнд зээлийн хурдан харах авах болно Тэнд маш олон санхүүгийн боломж байна бүх талаас нь туслах одоо ч тоолох Гэхдээ энэ нь босгон дээр санхүүгийн боломж байна хуурай улирал нь төгсгөл ирж байна энэ ер бусын санаж чадахгүй байгаа боломжтой Та санхүүгийн тусламж хэрэгтэй юу Хэрэв та зээл хэрэгтэй юу бизнесээ өргөжүүлэх Хэрэв та том нь бизнес эхлэх зээл хэрэгтэй юу хэмжээний Та өөрийн амьдрал одоогийн өөрчилж болно зээл хэрэгтэй Санхүүгийн байдал Та зүйлсийг тавих яаралтай зээл хэрэгтэй юу зөв газар вэ Таны зээлийн таны мөрөөдөл учраас Дараа нь ямар ч нэмэлт харах Хаалганы алхам todayThe үйлчилгээ нь хувь хүн аж ахуйн нэгж өгөх нь болон бизнесийн хүмүүс хүрээнд байгаа зээлийн хэмжээ 100000 50000000000 АНУ-ын эсвэл таны сонгосон нь би зээл өгнө Төсөл бизнес та
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 43 минутын өмнө
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.