Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Шарын голын уурхай “Комацү” брэндээр техникийн шинэчлэл хийлээ



“Шарын гол” ХК уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч “Комацү” фирмийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монгол” ХХК-тай хамтран техникийн шинэчлэл хийж эхэлжээ.

Энэхүү техникийн шинэчлэлийн хүрээнд “Трансвест Монгол” ХХК-ийн “Комацү” брэндийн тус бүр нь 60 тонны даацтай, дөрвөн HD 465-7R автосамосвалыг “Шарын гол” ХК-д хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 2-нд болсон юм.

Ёслолын ажиллагаанд “Трансвест Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүлл, “Шарын гол” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Жэймс Голде,  Ерөнхий инженер Ж.Эрдэнэбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсайхан болон уурхайн ажилчид оролцов.

Автосамосвалуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны үеэр бас нэгэн чухал арга хэмжээ болсон юм. “Трансвест Монгол” ХХК-аас зохион байгуулсан сургалтад хамрагдан, шалгалтад нь тэнцсэн   Шарын голын уурхайн долоон  операторт долоон операторт сертификат олголоо.

“Шарын гол” компани сүүлийн гурван жилд барууны онцлогтой менежмэнтүүдийг зоримог хийж байгаа ба эхнээсээ эерэг үр дүнгүүд гарч эхэлжээ. Тэдгээрийн нэг нь энэхүү техникийн шинэчлэл юм.

Жилдээ 300-400 мянган тонн нүүрс олборлодог тус компани 2013 оноос нүүрс олборлолтын хэмжээгээ нэг сая тонн хүргэхээр зорьж байгаа бөгөөд цаашдаа шинэ  уурхай нээж, олборлолтын түвшингээ 3,5-4 сая тоннд хүргэнэ гэдгийг уурхайн удирдлагууд  онцолж байсан.

Нүүрс олборлолтын энэ хэмжээнд хүрэхэд барууны сайн чанарын техник, технологиуд, ялангуяа “Комацү” брэндийн  автосамосвалууд ихээхэн тустай хэмээн “Шарын гол” ХК-ийн Ерөнхий инженер Ж.Эрдэнэбат ярьлаа.

Г.Идэр