Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Баруун Цанхийн олборлогчийн тендер зарлажээ



“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун хэсэгт гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарлажээ. Өчигдөр зарласан уг сонгон шалгаруулалт нь гадаад, дотоодын компаниудад нээлттэй бөгөөд материал хүлээн авах хугацаа нь тавдугаар сарын 31-ээр дуусгавар болох аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрээт олборлогч нь нэг жилийн хугацаанд ажиллах боломжтой юм байна. Хугацааг ингэж богино заасан нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадавхитай холбоотой гэнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Баруун Цанхийн уурхайн нээлтийг хийж, хоёрдугаар сараас хөрс хуулалтын ажлыг “Хишиг Арвин Индустриал” компани эхлүүлсэн. Уг талбайгаас энэ жилд 1-2 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа юм. Баруун Цанхийн нүүрсний олборлолт эхлэх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадавхи сайжрахад ихээхэн ач холбогдолтой юм.

С.Болд