Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих нь зардал ихтэй

Олон улсын энергийн агентлагаас өнгөрсөн онд шинээр баригдсан цахилгаан станцуудын дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнд нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцын тоо 42, салхин цахилгаан станцын тоо 19, нүүрсний цахилгаан станцын тоо 6 хувиар өссөн дүн гарчээ.

Дэлхий дээр 2001-2010 оны хооронд нүүрсний цахилгаан станцын нийт чадал 2700 терраватт/цагаар өссөн бол сэргээгдэх эрчим хүчний станцын чадал 1300 орчим терраватт/цагаар өссөн байна. Үүнд нүүрсний цахилгаан станцын тоо өсөхгүй байгаа ч нийт хэрэглээнд эзлэх жин буурахгүй байгаа нь нөлөөлж байна гэж шинжээчид онцолсон байна.   

Судалгааны дүнг танилцуулах үеэр “Нүүрсний цахилгаан станц барих нь хямдаас гадна хэрэглэхэд амар байдаг. Тиймээс дэлхийн олон улс орон нүүрсний цахилгаан станцыг их хэмжээгээр барьж байна. Тухайлбал БНХАУ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Америкийн Техас, Огайо мужийн нийт нүүрсний цахилгаан станцыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний нүүрсний  шинэ цахилгаан станц барьжээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих зардлыг бууруулах хэрэгтэй байна” гэж Олон улсын энергийн агентлагийн шинжээч Мэтью Степп хэлсэн байна.

Э.Хулан