Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци  Бизнесийн зөвлөлтэй хамтран  “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон  үндэсний аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцож  санал бодлоо солилцсон юм. 

Тэд  хуулийн 13, 14, 15 дугаар заалтууд дээр  байр сууриа түлхүү илэрхийлсэний зэрэгцээ  тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл маш их, олборлолт боловсруулалтаар нь салгаж хуульчлах шаардлагагүй, нөөц ашигласны төлбөртэй холбоотой заалтууд тодорхой бус, хуулийн төслийн үг хэллэг оновчгүй, алдаатай,  гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг зорьсон    гэхчлэн олон санал   шүүмжлэл өрнүүлэв.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг МУУҮА-ийн дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг судалж үзээд  хуулийн төслийг боловсруулж байгаа Ажлын хэсгийнхэнд хүргүүлэх юм байна.

Г.Идэр