Эрчим хүчний шинэ шийдэл манай оронд

2013-01-22 10:20
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах энэ салбарт шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа талаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ын Цахилгаан Эрчим Хүчний Хэлтсийн Захирал Томас Остинтой ярилцлаа.

Сур: Та манай уншигчдад Вагнер Ази Компани болон Цахилгаан Эрчим Хүчний Хэлтсийн ерөнхий үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

Том Остин: Манай Вагнер Ази Компанийг АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Катерпиллар Корпорацийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг гэдгээр нь олон хүн андахгүй байх аа. Вагнер Азийн ажлын хүрээ жилээс жилд тэлсээр дан ганц уул уурхай гэлтгүй эрчим хүч, зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн, түрээс, засвар үйлчилгээг дэмжин ажиллаж байна. Мөн манай компани нь автомашин үйлдвэрлэлийн Ford Motors, Английн Land Rover компаниудын Монгол дахь албан ёсны дилер нь юм.

Харин манай Цахилгаан Эрчим Хүчний хэлтэс нь АНУ, Их Британид үйлдвэрлэгддэг CAT болон Olympian дизель цахилгаан үүсгүүрийн (генератор) худалдаа, түрээс, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт хариуцан ажиллаж байна. Катерпилларийн дизайн, үйлдвэрлэл стандартын дагуу хийгддэг учраас чанарын тал дээр асуудалгүй. Борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт болон мэргэжлийн заавар зөвөлгөө, ашиглалтын гарын авлагаар хангаж өгөх нь бидний ажлын давуу тал гэж хэлж болно.

Сур: Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт тэлэхийн сацуу эрчим хүчний хэрэгцээ өсч байгааг та бид мэднэ. Тэгвэл эрчим хүчний салбарт та бүхний зүгээс хийж буй томоохон ажлууд юу вэ?


Том Остин: АНУ-ын Катерпилларийн 5кВт-10MВт хүртэл хүчин чадалтай дизель, газан цахилгаан үүсгүүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд нийлүүлэх цар хүрээтэй ажлыг гүйцэтгэж байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохируулан мазут, түүхий нефтээр ажилладаг 14МВт хүртэл цахилгаан эрчим хүч гаргах хүчин чадалтай цахилгаан үүсгүүрүүдийг чанартай угсарч суурилуулан, байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүчний үүсгүүр шаардлагатай байгаа өнөө цагт нүүрснээс шатдаг хий, шингэн гаргах технологи болон хийн түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрийн зах зээлд анхаарал хандуулж байгаа.  

Сур: Үнэндээ манай орны эрчим хүчний салбар шинэчлэлийг шаардаж байна. Та бүгдийн санал болгож байгаа цахилгаан үүсгүүрүүдийн давуу тал юу вэ?

Том Остин: Дэвшилтэт технологи ашиглан дизель цахилгаан үүсгүүрийн түлш зарцуулалтыг бууруулж, хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч гарган авах зэрэг техникийн боловсронгуй шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байгаа нь бидний ажлын бас   нэг давуу тал байж болох юм. Хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээнд тохирсон хаана ч тээвэрлэж ашиглаж болох сайн талтай.

Миний бодлоор, Монгол Улсын урт хугацааны цахилгаан эрчим хүчний эрэлт, шаардлага нь “Улаанбаатар 5-р цахилгаан станц”, Чандгана дахь “Prophecy Coal” эрчим хүчний станц, Таван Толгой болон Сайншанд дахь цахилгаан станц дээр төвлөрч байна. Бодит байдал дээр эдгээр цахилгаан станцуудыг барьж байгуулах, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад 4-6 жилийн хугацаа шаардлагатай. Ийм учраас энэ хугацаанд эрчим хүчний дутагдлыг хэрхэн шийдэх тал дээр миний санаа зовнидог.

Дизель түлшний өртөг өндөр нөгөөтэйгүүр хэдэн зуун мегаваттын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг шийдвэрлэхийн тулд хямд төсөр эх үүсвэрээр түр хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах нь тулгамдаж буй асуудал юм.

Иймээс бид Катерпилларын туршилтаар батлагдсан нүүрс болон хүлэмжээс ялгарах хийг түлш болгон ашиглах сүүлийн үеийн технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ арга байгаль орчинд ээлтэй төдийгүй дотоодын түлшний эх үүсвэрийг үүсгэж хэдэн зуун сая ам.долларын зардал хэмнэж болох давхар ашигтай. Ерөнхийдөө миний хэлэх гэсэн санаа нь Нүүрсний Давхаргын Метан болон Коксжуулсан Зуухны Хий (Coal Bed Methane болон Coke Oven Gas)-ээс цахилгаан гаргаж авах юм л даа.  

Сур: Та дээр мэргэжлийн баг гэж ярилаа. Энэ их хариуцлага ба   чадвар шаардсан ажлын ард ямар баг хамт олон оршдог талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

Том Остин: Чанартай ажлын гүйцэтгэл нь чадварлаг баг хамт олноос хамаардаг гэж бодож байна. Манай баг Катерпилларын сертификат бүхий инженер, техникийн баг, захиргаа, төслийн удирдлага хариуцсан мэргэжлийн багаар бүрддэгт  сэтгэл хангалуун байдаг.

Бид инженер, техникийн ажилчдаа олон улсын чанартай сургалтанд хамруулж тэдний ур чадварыг тогтмол дээшлүүлж, Катерпилларын өндөр зэрэглэлийн инженерүүдтэй байнга харилцаа холбоотой ажилладаг.

Сур: Улс орны хөгжилд Эрчим хүчний салбар хамгийн том түлхэц өгдөг гэдэгт хэн ч маргахгүй болов уу! Минут секунд бүрээр тоологддог эдийн засгийн хөгжилд танай цахилгаан үүсгүүрүүд яах аргагүй их ололт авчирч байгаад   таатай байна. Цахилгаан үүсгүүрийн шийдлийн талаар та юу хэлэх вэ?

Том Остин: Тийм шүү. Цаг хэмнэнэ гэдэг бол мөнгө хэмнэнэ гэсэн үг. Уул уурхайн салбар голлох болсон өнөө үед   алслагдсан газрыг эрчим хүчээр хангах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон эрчим хүчний шийдлийг манай инженерийн баг цогцоор нь шийдэж байна. Саяхан Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд 12MВт/6300В дизель цахилгаан станцыг угсарсан нь цахилгаан эрчим хүчний салбарт хийсэн томоохон төсөл байлаа.

Урьд нь банк, эмнэлэг, элчин сайдын яам л нэгдүгээр зэргийн хэрэглэгчид байсан бол одоо тэр хандлага өөрчлөгдөж, цахилгаан эрчим хүч хаана хэрэглэж байна тэнд чанартай найдвартай тасралтгүй байдлыг шаардах болсон шүү дээ. Тиймээс цахилгаан эрчим хүчний хоёрдогч нөөц (аваарын) үүсгүүр (дизель генератор)-ын зах зээлд голлон анхаарч байна.  

Сур: Чанарыг дагаж үнэ гэдэг. Катерпилларын бүтээгдэхүүнүүд чанартай хэдий ч үнийн хувьд бас чамгүй. Үнийн тал дээр уншигчид маань сонирхож байгаа болов уу?


Том Остин: Харамч хүн хоёр төлдөг гэсэн үг бий. Манай харилцагчид бүтээгдэхүүний үнээс илүүтэйгээр тухайн бүтээгдэхүүний чанар, шинэлэг технологи, тухайн бүтээгдэхүүнийг ашиглах хугацаанд гарах зардлыг тооцоолон сонголтоо хийдэг. Энэ нь цахилгаан үүсгүүрийн найдвартай ажиллагаа мөн урт хугацааны баталгааг чухалчилж байна аа гэсэн үг юм. Жишээ дурдахад, Говь-Алтай, Завхан аймгийн 10 гаруй сумыг Катерпилларын генератор (КАТ3508 маркын 68000 мот.цаг ажилласан) сүүлийн 14 жилийн турш найдвартай, тасралтгүй хангасаар байна (КАТ). Энэ нь дэлхийд тэргүүлэгч брэнд Катерпилларын дээд зэргийн чанар болон Вагнер Ази Компанийн үзүүлж буй үйлчилгээ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй нөлөө бүхий уул уурхайн компаниуд, улсын үйлдвэрийн газрууд, иргэд өндрөөр үнэлдэг гол жишээ юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 21 цаг 2 минутын өмнө
    Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОЗ ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
  • Уржигдар 15 цаг 05 минутад
    "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • Уржигдар 10 цаг 41 минутад
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • 2020-01-21 15:04
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • 2020-01-21 13:25
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.